“Жаст-ын Батхүүгийнхээс эхлээд томоохон хэргүүд цагаадна” | News.MN

“Жаст-ын Батхүүгийнхээс эхлээд томоохон хэргүүд цагаадна”

“Жаст-ын Батхүүгийнхээс эхлээд томоохон хэргүүд цагаадна”

“Жаст-ын Батхүүгийнхээс эхлээд томоохон хэргүүд цагаадна”

“News” агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох ярилцлагуудаа багцлан хүргэж байна.

"УЧИР МЭДЭХГҮЙ Х.НЯМБААТАРААР БОХИР АЖИЛ ХИЙЛГҮҮЛСЭН"

"Хэрэг удавч хуучрахгүй, хэрээ өтлөвч бууралтахгүй" гэдэг үг бий. Эрх баригч нам 2017 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг шинэчлэхдээ хэргийн хөөн хэлэлцэх хугацааг багасгаж баталсан нь өнөөдөр цагаан захтануудад ялаас мултрах боломж олгов. Тухайн үед Хууль зүйн байнгын хороон дарга Ш.Раднаасэд Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг багасгах санал гаргасан нь байнгын хорооны хуралдааны протоколоос ил болсон. Дээрх саналыг эсэргүүцсэн гишүүдийн нэг болох УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулж, хугацааг таван жил болгосон нь өнөөдөр нэлээд маргаан дагуулж байна. Уг хуулийн талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Эрүүгийн шинэ хууль батлагдахаас өмнө хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо цагдаагийн байгууллагаас, эсвэл хуулийн байгууллагаас шалгаж байгаа хугацааг хөөн хэлэлцэх хугацаанд тооцдоггүй байсан. Жишээгээр тайлбарлавал, 2000 онд хэрэг хийсэн хүн 2004 онд мөн хэрэг үйлдэж, дахин 2008 онд хэрэг үйлдээд баригдсан гэж бодъё. Энэ тохиолдолд 2000 онд хийсэн хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүйгээр бүгдийг нь нийлүүлэн хөөн хэлэлцэх хугацааг төгссөн хугацаагаар нь эхлэн тоолдог байсан. Хуулийн байгууллага хэргийг шалгахдаа зарим тохиолдолд аудитын дүгнэлт гаргуулах, эсвэл гадны хууль хяналтын байгууллагаас бичиг авчрах, тусгаарлан шалгах тохиолдол бий. Гэтэл Эрүүгийн шинэ хуулиар хуулийн байгууллагаар шалгаж байгаа хугацааг нь хөөн хэлэлцэх хугацаанд  оруулчихсан. Өөрөөр хэлбэл, шүүхээр шийдэгдэх хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно гээд өөрчилчихсөн. Маш олон хэргийн шүүх хурал хойшлогдож буцаагддаг. Шүүх хурал нь гурван удаа, таван удаа, 10 удаа ч хүртэл буцсан тохиолдол байдаг. Ингэж шүүх хурал хойшлогдох бүртээ хөөн хэлэлцэх хугацаанд тоологдож байгаа гэсэн үг. Хоёрдугаарт, анхан шатны шүүхийн шийдвэр эцсийнх биш, давж заалдах гээд цааш үргэлжилнэ. Энэ хооронд хагас жилийн хугацаа өнгөрнө. Мөн л хөөн хэлэлцэх хугацаанд тоологдоно.

-Та чуулганы хуралдаан дээр эсэргүүцэж байсан ч Байнгын хорооны горимын санал шууд дэмжигдсэн?

-Би тухайн үед эсэргүүцсэн ч бүлэггүй хүн чинь яалтай билээ. Тухайн үед энэ өөрчлөлтийг хийх үед “Хөөн хэлэлцэх хугацааг бүрмөсөн байхгүй болгох нь, би эсэргүүцээд ганцаараа хэцүү байна. Бүлэгтэй байсан бол завсарлага авч, ард түмэндээ яаралтай мэдэгдэхсэн. Бүх албан тушаалтны хэргүүд цагаатгагдах нь” гэж хэлж байсан. Өнөөдөр шалгагдаж байгаа маш олон томоохон хэрэг бий. Хөгжлийн банкны хэрэг, түрээсийн орон сууцны хэрэг, Бондын хэргүүд, Монголбанкны хэрэг, Эрдэнэтийн 49 хувь, АСЕМ-ийн хэрэг, ЖДҮ-чдийн хэрэг, концессийн, төмөр замын хэрэг гээд томоохон хэргүүд шалгагдаж байгаа. Эхнээсээ прокуророос зарим хэргийг шүүх рүү шилжүүлсэн атал сая хурал хийнгүүтээ бүх хэргийг прокурор руу буцаачихсан. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр "Жаст"-ын Батхүүгийн хэргээс эхлээд томоохон хэргүүд цагаатгагдана. 49 ЖДҮ-чин өөрсдийнхөө хэргийг ч цайруулчихаж байгаа юм. С.Баярцогтын оффшорын хэрэг албан ёсоор хэрэгсэхгүй болж байна гэсэн үг. Дэлхий дээр манайх шиг ийм жишиг байдаггүй  л дээ.  Ихэнх гаднын орнуудад хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаг ч тухайн хэргийг шалгах үед  хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тохиолдолд прокурор, мөрдөн байцаалтын шатанд хөөн хэлэлцэх дууслаа гээд хэргийг хаадаг. Хэргийг шалгах явцад хөөн хэлэлцэх хугацаа нь тоологддоггүй.

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү

УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ХУУЛЬ ИРЭЭДҮЙД ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО

УИХ-ын гишүүн Б.Саранчимэгтэй ярилцлаа.

-МАН-ын бүлэг Итгэлийн зээл олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж, бүлгийн гишүүдийн олонх нь дэмжих улс төрийн шийдвэр гаргасан. Энэхүү хуультай холбоотойгоор янз бүрийн л зүйлүүд яригдаж байна. Энэ зээл хэрэгжих боломжтой юу?

-Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, бизнес эрхлэгчдэд зориулсан таатай нөхцөл бүхий Итгэлийн зээл олгох бодлого баримтлана гэж туссан байгаа. Өнгөрсөн намын бүлгийн хурал дээр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол итгэлийн зээлийн төслийн талаарх танилцуулгыг хийж, гишүүд санал бодлоо илэрхийлсэн. Одоогоор энэ зээлийн тухай тодорхой шалгуур нөхцөлүүдийг тусгасан хуулийн төслийг их хуралд өргөн бариагүй. Гишүүдийн гар дээр ирээгүй байгаа учраас тодорхой ярих боломжгүй байна. Гэхдээ зээлийг өгөхдөө өнгөрсөн алдаа, сургамж дээрээ тулгуурлаж олгох нь чухал. Тодруулбал, ямар ч Засгийн газар төр барихаас үл шалтгаалан үр өгөөжтэй байлгах хэрэгтэй. Иймийн тулд баримтлах зарчмууд нь тодорхой байх ёстой юм. Зээл бол халамж биш, харин оломж гэдгийг өгч, авч байгаа хэн хэн нь ухамсарлан ойлгох хэрэгтэй. Зээлийг ямар зорилгоор, хэр хэмжээтэй, хэдий хугацаагаар өгөх шалгуурууд нь тодорхой байх ёстой. Тэгэхгүй бол зээл өгөөжгүй болж, улсын төсвийг дэмий үрсэн хэрэг болно.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухайд таны байр суурь ямар байна вэ?

-Би өнөөгийн нөхцөл байдалд Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэдэг дээр санал нэгтэй байдаг. Гэхдээ ямар ч хуулиас бүр өндөгнөөс хүртэл өө олддог гэдэг шиг хуулийг зөвөөр тайлбарлах, дагаж мөрдөх ухамсар байхгүй бол хуулиас өөрчлөх заалтууд гарч ирсээр л байна. Өнөөгийн улс төр нийгэм, эдийн засгийн шаардлагаар Монголын  Үндсэн хууль тодорхой хэмжээнд өөрчлөгдөх ёстой гэж би бодож байна. Үндсэн хуулиар төрийн эрх мэдэл хуваарилах болон засаглалтай хамааралтай асуудлыг хариуцлагатай, тогтвортой байхаар өшөө илүү тодорхой заах ёстой.

-Ус бохирдуулсны тухай хууль батлагдсан. Хуульд ямар гол зохицуулалтууд тусгагдав?

-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд баталсан. Тухайн үед Засгийн газрын дагалдан гарах журам батлагдан гарч хэрэгжих ёстой байсан. Гэсэн ч журам нь батлагдаагүйгээс болж хууль хэрэгжээгүй. Усны бохирдлыг зайлшгүй авч үзэх ёстой гэж үзсэн учир энэ Засгийн газрын үед оруулж ирж байгаа нь энэ юм. Миний хувьд УИХ-ын ажлын хэсгийг ахалж ажилласан. Хууль батлагдсанаараа усныхаа нөөцийг хамгаалж, дахин ашиглах, бохир усыг цэвэрлэн ашиглах технологийг нэвтрүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Тиймдээ ч миний бие зарчмын хувьд энэ хуулийг дэмжээд, ахлаад явж байна. Манай ажлын хэсэг уг хуулийн төсөл дээр маш сайн ажилласан гэж үзэж байгаа. Хуулийн төсөлд усны доод болон дээд төлбөрт өөрчлөлт оруулсан. Засгийн газар төлбөрийн хэмжээг уг хязгаарын хүрээнд тогтооно. Тодруулбал, ус бохирдуулсны төлбөрийг хамгийн дээд хэмжээнд хүртэл нь баталж, харин ногдуулах эрх нь Засгийн газарт үлдэнэ гэсэн үг.

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү

Б.ЛХАГВАЖАВ: МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН “ЗУД” ЭДИЙН ЗАСГАА ЧИРЖ УНАГАДАГ

МХАҮТ-ын ерөнхийлөгч асан Б.Лхагважав Шинэ эдийн засгийн форумын салбар хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажилласан юм. Тэрбээр эдийн засаг дахь улс төрийн нөлөөг багасгахын тулд мэргэжлийн холбоод, эрдэмтэн, судлаачдын үүрэг чухал гэж үздэг аж. 

-Шинэ эдийн засгийн форумын онцлог, өмнө нь зохион байгуулж байсан форумуудаас ялгаатай тал нь юу вэ?

-2009 оноос зохион байгуулж эхэлсэн эдийн засгийн форум арай өөр хэлбэртэй явж ирсэн юм. Ер нь бидний ажиллаж ирсэн зарчим өөрчлөгдсөөр байсан гэсэн үг. 2006-2009 онд бол ийм хэлэлцүүлэгтэй дүйцэхүйц асуудлыг бид гудамжнаас, талбай дээр жагсаж тавьдаг байлаа. Дараа нь Ерөнхий сайд Сү.Батболдын тэргүүлсэн Засгийн газрын үед асуудлаа төрийн ордонд цуглаж тавьдаг болъё гэж зөвшилцсөн. Эхний хоёр форум үндсэн зорилгоо барьж чаддаг байсан бол сүүл рүүгээ эрх баригчдын сурталчилгааны индэр болж хувирсан л даа. Бүх асуудлаа жагсааж байгаад хэлэлцдэг байсан эдийн засгийн форум Засгийн газрын магтаал болж хувирсан. харин энэ жилийн шинэ эдийн засгийн форум анхны зорилгодоо нийцсэн, ажил хэрэгч боллоо. Эдийн засаг, бизнес, санхүүгийн салбарт буй мэргэжлийнхний дуу хоолойг сонсох үндсэн зорилготой шүү дээ. Ямар нэгэн дарга, цэрэг байхгүй, эрдэмтэд, шинжээчид, бизнесийнхэн, банк, санхүүгийнхэн бүгд цугласан.

-Үр дүнг та яаж төсөөлж байна вэ?

-Эдийн засгийн өсөлт бий нь бий. Гэхдээ өнөөдөр тоглогчид нь эдийн засгийн ямар ч мэдлэггүй, төрийн нэр барьж, бизнес булаах хандлагатай болчихоод байна. Үүнээс хамгаалахын тулд мэргэжлийнхэн баг болж, нэгдэж ажиллах шаардлагатай. Үүний эхлэл нь энэ форум юм. оролцогчдын бүрэлдэхүүнийг харахад л энэ зорилго шууд уншигдана.

-Дараагийн хямралд бэлэн эсэх асуудлыг эдийн засагчид хөндлөө. Таны хувьд дараагийн хямралаар юуг нэрлэх вэ?

-Дөрвөн салбар хуралдаан бүр өөр өөрийн онцлогтой асуудлаа нэгтгэнэ. Бид 2012-2016 онд дөрвөн жилийн хямрал тууллаа шүү дээ. Энэ хямралаас дөнгөж гараад, өндийж байхад дахин  улс төржсөн эдийн засгийн амлалтуудаараа бүү сүйтгээсэй гэдэг чин хүсэл байна. 2016 онд манай бараг бүх компани тамираа барсан шүү дээ. Эдийн засгийн “зуд”-наас арай гэж ангижирч буй энэ үед дахин популизмаар самруулахгүйн төлөө энд цуглаж ярилцаж байна. Олон улсын түвшинд гадаад, дотоод худалдааны орчинд эдийн засгийн хямрал нүүрлэх магадлалтайг ярьж байна л даа. Гэхдээ манай улсын хувьд улс төрийн “зуд” нь эдийн засгаа чирж унагадаг.

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү

"УЛС ТӨРЧИД ОЮУТОЛГОЙГ МУУЛБАЛ НЭР ХҮНДТЭЙ БОЛНО ГЭЖ АНДУУРДАГ"

Хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангартай ярилцлаа.

-Монголчууд Оюутолгой ордоо арай гэж хөдөлгөсөн ч түүнийг тойрсон хэл ам, хэрүүл маргаан тасрахгүй 10 жилийн нүүр үзлээ. Гэрээнд гарын үсэг зурсан хүмүүст ч шүүмжлэлтэй хандаж ирсэн. Монгол Улсын эдийн засгийн гол баталгаа болсон уг ордыг тойрсон өнөөгийн үйл явцад та ямар дүгнэлт хийж байна вэ?

-Оюутолгой төсөл Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн мотор нь гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Жоохон дөвийлгөөд хэлбэл, Оюутолгой төсөл хөдөлснөөр Монгол Улс оршин тогтнож байна гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, сүүлийн 10 жилийн Монголын эдийн эдийн засгийг Оюутолгой төсөлгүйгээр төсөөлөхийн аргагүй гэж би хувьдаа боддог. Оюутолгой төслөөр дамжин бусад салбарууд ч гэсэн даган хөгжиж байна. Оюутолгойн гэрээг анх байгуулахад үед би Сангийн яаманд ажиллаж байсан. Энэ утгаараа гэрээг байгуулахад тодорхой хэмжээгээр оролцож явсан хүний хувьд гэрээг муу болсон гэж үздэггүй, үзэх ч боломжгүй. Учир нь Оюутолгойн анхны гэрээ чамгүй сайн гэрээ болсон. Аливаа гэрээнд хоёр талын балансыг тааруулах нь маш чухал юм. Энэ утгаараа анхны гэрээ балансыг хангасан гэж хэлнэ. Гэрээний үндсэн дээр Оюутолгой төсөл хөдөлж өнөөдөр эдийн засагт үр ашгаа өгч байгаа. Оюутолгой төслийг тойрсон шүүмжлэлийг би ажил хэрэгч бус, хардаж сэрдсэн шүүмжлэл гэж хардаг.

-УИХ-аас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Гэвч ямар дүгнэлт гарав гэдгийг ярихаас илүүтэй ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэхээс өмнө Рио-Тинто компанийн талд өгсөн нь анхаарал татаж байна. Шалгасан компанийнхаа дүгнэлтийг буцаан өгч “тал засаж” байгаа нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ?

-Алдаа мөн үү гэвэл мөн. Нэгэнт ажлын хэсэг УИХ-аас гарч тодорхой хугацаанд гэрээг шалгасны хувьд дүгнэлтээ эхлээд төрдөө танилцуулах ёстой. Д.Дамба-Очир гишүүнийг эх орноосоо урваж, Рио-Тинтод мэдээлэл хүргүүллээ гэсэн мэдээлэл хүртэл гарлаа. Рио-Тинтогийн талд илт үйлчилж эх орноосоо урвасан гэж хүндрүүлж харах нь зохисгүй байх. Миний зүгээс хэлэх зүйл бол Оюутолгойн асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж, хардлага сэрдлэгээр шийдвэр гаргаж болохгүй. Хэрэв Оюутолгой төсөлд сэтгэлийн хөдлөлөөр хандвал Монгол Улсад л хохиролтой.

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-05-18 139.5.216.11

ман мангас болжээ

Avatar

зочин 2019-05-18 139.5.216.11

ман нам идэж уугаад мангас боллоо ард түмэн махаа авч чадахгүй хэцүү байна

Avatar

мммхх 2019-05-18 64.119.22.155

100 сая доллар хувааж идлээ. МАН гэдэг намыг үхтэл дэмждэг эргүү дуракууд үр хүүхэд ирээдүйд минь гай болохоо болиод МАН улс төрийн хөрснөөс нэг мөсөн зайлуулаад өгөөчээ

Avatar

tarvaga 2019-05-18 150.129.141.173

Khutsaachee AN gazriin khursnuus archigdval taarna. jinkhene khulgaich ba aluurchid

Avatar

Irgen 2019-05-18 66.181.182.23

МАН мандтугай!!! Ийм л новшнуудыг сонгож дээ. Заяа чинь!!!

Avatar

tarvaga 2019-05-18 150.129.141.173

AN bvvr MANaasaa doloon door jinkhene khulgaich luivarchid vvrlesen gazar

Avatar

tenegtee 2019-05-18 66.181.188.59

angarag batsaan odoo yu gej soliorood bnaa, oyuintolgoin hvcheer orshin togtoj bgaa geh shig vnen tenegtej ogdog gar uu daa.oyuintolgoitoi vgui mongol uls orshino togtnoj amidaraad l irsen ch dee.b*** dolooch neg ih yum meddeg hvn boloh geed ergvvteed baih yumaa..ugaasai odoo oyuintolgoi tatbar dongoj 3 -r l bain ch dee..

Avatar

Цагаадасай 2019-05-18 103.229.123.68

Хөөрхий, томоохон хэргүүдийг бүгдийг цагаатгаасай. Томчууд ядарч байна шүү, хөөрхийс. Бид яахав, угаасаа ийм заяатай, харин дээдсээ ингэж ядрааж болохгүй. Тэд бол биднээс өөр тавилантай, идэж уух, хэрэглэх нь хүртэл өөр шүү дээ. Бид толгой цувдайгаар болгочихно. Харин тэнгэрийн угсаатай дээдсээ бодолцоорой. Тэдэнтэй барьцаж болохгүй шүү.

Avatar

бодлын хулгайч 2019-05-18 66.181.167.53

ИЙМ БАЙВАЛ ХАРИУЦЛАГА ҮҮРЭХ ХҮН ОЛДОХГҮЙ ШҮҮ. ГЭМТ ХЭРЭГ ГААРНА ГЭСЭН ҮГ_

Avatar

Зочин 2019-05-18 202.179.25.245

Аятайхан тайлбарлачих амьтан олдохгүй юмаа. Хөөн хэлэлцэх хугацаа гэж хэрэг нээсэн өдрөөс шүүхээр нэг мөр шийдэгдэж тогтоол гарч шоронд орох хүртэл тоологдоно. Хэрэв хэрэг нь шийдэгдэхгүй удвал хэрэг хаагддаг. Өмнө тийм л байсан. Шүүх нь нотлох баримт хангалтгүй гээд буцаадаг. Прокурор хангалттай гээд өгдөг. Ингэсээр нөгөө хүн нь 5-10 жил хуулийн байгууллагын үүд сахиж хамаг ажил амьдралаа алддаг. Ийм байж болохгүй л дээ. Буруутай юм бол ялыг нь даруй өгөөд явуулах, аль эсвэл буруугүй гээд хаах. Шинэ нөхцөл байдал үүсвэл мэдээж хуулиараа дахин нээгдэнэ. Тэгээгүй тохиолдолд хүнийг тэгэж тамлаж болохгүй биз дээ? Улстөрчид нэгнээ идсэн уусан гэж хардаад баахан шалгуулж ажил амьдралаас нь салгаж сэтгэл санааны хямралд оруулж нэр хүндэд халдаж зориуд хорлож хэн ч биш болгож байна.

Avatar

иргэн 2019-05-18 202.179.27.71

МАН-ыг Тараах хэрэгтэй Ард иргэд ээ ирэх Сонгуулиар МАН-д Саналаа Бүү өгцгөө МАН-ыг Улс төрөөс Зайлуулах цаг нь болсоон одоо Хангалттай

Avatar

Зочин 2019-05-18 66.181.184.129

Горьдсон тарвага.

Avatar

МАН ыг хуулиар хориглох цаг нь болсон 2019-05-18 103.26.193.92

МАН ыг хуулиар хориглох цаг нь болсон

Avatar

Зочин 2019-05-18 150.129.140.213

Эн засгийн өнгөн дээр муугаа үзэх гээд мөн ч их бэмбэгнэж байна даа, тэгээд …

Avatar

, 2019-05-18 202.126.89.32

Банк дээрэмдчихээд гадаадад гарч амьдарч байгаад хөөн хэлэлцэх хугацаа нь дуусахаар ороод ирж болох нь ээ.

Avatar

Банк ухнаа 2019-05-18 73.221.181.240

Тийм байна хө. Энийг чинь саначихья

Avatar

хуульч 2019-05-18 112.72.12.8

тэр далбийсан шар гишүүн яахаараа хөөн хэлцэх хугацаагаар оролдож байгаам юу авсан бэ том хулгайчдаас одоохон зайлуул

Avatar

Denver 2019-05-18 73.53.51.132

Saranchimeg denvert chi hen blaa gedgee sain sana.chi yuch medehgui gar,nohor ni gej neg shalig gar.iim humuus uls orniig yaj hogjuuleh ve.ed nart yund itgeh ve dee

Avatar

BB 2019-05-18 150.129.141.173

denvert yaj baisnaa sanaachee

Avatar

Z 2019-05-18 66.181.182.158

ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭЕ !!! ҮХСЭН БОЛ ҮР ХҮҮХДЭЭР НЬ ТӨЛҮҮЛДЭГ БОЛГО !!!!!"

Avatar

Зочин 2019-05-18 139.5.216.181

Шүүх гэж дампуурсан газар байнаа,олон дахин буцаадгийн учрыг одоо л ойлголооо,нэг удаа буцаахад нэлээн үнэтэй авилгал авдаг байх даа,олон буцаавал.шүүгчийн Орлого хэд дахин өсөх байхдаа

Avatar

зочин 2019-05-18 202.126.89.32

Иргэн хоорондын маргаанд 10 жилийн хѳѳн хэлэлцэх хугацаатай. Гэмт хэрэгтэнд бол хэдэн жил юм бэ? Ингэж мэргэжил,эрх мэдлээ буруугаар ашиглаж байгаа Хууль зүйн байнгын хорооны даргыг явуулах хэрэгтэйшт. Ажлыг нь шударга зѳв хүнээр хийлгээч.

Avatar

зочин 2019-05-18 202.9.44.233

Ангарын гарчиг ойлгосонгүй

Avatar

Иргэн 2019-05-18 202.9.42.5

Цаазла

Avatar

Авилгал авч хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн 2019-05-18 64.119.22.37

Бүгдийг нь буцааж зас. Авилгал авч захиалгаар хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн хүмүүсийг бууд

Avatar

Иргэн 2019-05-18 49.0.212.145

Та нар 2016 онд ямар юм гаргаж ирснээ харж байна уу, хохь чинь, баяр хүргэе

Avatar

Зочин 2019-05-18 64.119.21.160

ЭНЭ ХУУЛИЙГ АХИН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХГҮЙ БОЛ АРДЫН БУХИМДАЛ САВНААСАА ЗАД ҮСЭРНЭ

Avatar

Зочин 2019-05-18 64.119.21.160

ЭНЭ БАЙДЛААРАА БОЛ ЭРСЛЭН БОСОХООС ӨӨР АРГАГҮЙ БОЛГОЖ БАЙХ ШИВ ДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж