“Миний дэлгүүр” ХХК арван нэгэн жил тасралтгүй ТОП-100 аж ахуйн нэгжид шалгарлаа | News.MN

“Миний дэлгүүр” ХХК арван нэгэн жил тасралтгүй ТОП-100 аж ахуйн нэгжид шалгарлаа

“Миний дэлгүүр” ХХК арван нэгэн жил тасралтгүй ТОП-100 аж ахуйн нэгжид шалгарлаа

“Миний дэлгүүр” ХХК арван нэгэн жил тасралтгүй ТОП-100 аж ахуйн нэгжид шалгарлаа

Монголын үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/, Монгол Улсын Засгийн газраас хамтран жил бүр улс орны нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй аж ахуй нэгжийг эрэмбэлдэг уламжлалын дагуу 2018 оны “ТОП-100” аж ахуй нэгжийг өргөмжлөх ёслолын ажиллагаа 05 дугаар сарын 17-нд амжилттай зохион байгуулагдлаа.

“ТОП 100” аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахдаа Монгол улсын эдийн засгийн хөгжил, ард түмний амьдралд оруулж буй хувь нэмрээр нь үнэлж тодруулдаг ба тухайн жилдээ улсад төлсөн татвар, орлого, хөрөнгө, ашиг, ажиллагсдын тоо гэсэн 5  үзүүлэлтээр яам, агентлагуудаас санал авах зарчмаар тодруулдаг юм.

“Миний дэлгүүр” ХХК нь энэ жил амжилтаа бататган 11 жил тасралтгүй Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжид шалгарлаа.

“Монхангай” группийн “Миний дэлгүүр ” ХХК нь “МИНИИ” сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг бөгөөд өдгөө 26 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. “МИНИИ” сүлжээ дэлгүүр нь урт хугацаанд “Хэрэглэгчдийн хэрэглээний өртгийг хэмнэж тэдний амьдралын хэв маягийг баяжуулахад оршино”  гэсэн эрхэм зорилготойгоор хэрэглэгчиддээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн доод үнээр санал болгосоор ирсэн. Түүнчлэн 2017 оноос эхлэн хэрэглэгчиддээ чиглэсэн, үнэнч хэрэглэгчдээ урамшуулсан “Миний” бонус картыг нэвтрүүлсэн мөн “Surprise” сугалаа, “Морьтон Монгол” “Seven Eleven” зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг үндэсний уламжлалт баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан зохион байгуулан ажиллаж байна.

Мөн манай хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр ажлын байрыг тогтмол нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэл эрхлэгч болон хүнсний ногоо тариаланчдыг дэмжих олон  хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр байна.

Биднийг сонгон үйлчлүүлдэг эрхэм хэрэглэгчид болон хамтран ажилладаг эрхэм харилцагч та бүхэндээ баярлалаа.

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол 2019-05-17 175.223.45.192

Миний дэлгүүр түүний сүлжээнүүдээс өөрсдийнхөө хоол хүнсийг хангахгүй байхыг Монголын ард түмэндээ уриалж байна. Иймэрхүү үйлчилгээ, Хамгийн доод зэргийн чанартай бүтээгдэхүүн хэрэглэснээс бидний бие л хохирно, өөрсөддөө хор өгч байгаагаас өөрцгүй шүү

Avatar

Зочин 2019-05-17 64.119.16.27

gert oir bolohoor orj oir zuuriin hunsee avdag. tuunees bish ot=rmoorgui l baidag shuu. suu n gachilsan, hulduusun buteegdehuun geschihsen baidag. humuusiin bainga heregledeg erelttei baidag buteegdehuuniig zoriud zardagui yum shig baigaa yum. heseg baij baigaad alga bolchino. orond n chanargui tanigdaagui baraa tavichina. hyamdaar avaad undur uneer uneer shahah marketingiin bodlogo baihaa

Avatar

Хот минь 2019-05-17 119.69.26.30

Миний дэлгүүр лүү орохоо болиод удаж байнаа. Дандаа муудсан, хугацаа дууссан, хөгцөрсөн бараа зардаг. Эндээс хүнсээ авснаас өлөн хоносон нь аминд өлзийтэй

Avatar

Хотын уугуул иргэн Бат 2019-05-17 202.179.26.145

“ТОП-100” аж ахуй нэгж" гэх брэнд МҮХАТанхимын бизнес болоод удаж байна. Мөнгийг нь ахиухан өгвөл 7 буудлын ТҮЦ-ийг шилдгээр шалгаруулж болно. Манай Монголчууд гялалзсан тэмдэг, диплом цаас, элдэв цол нэрэнд үхэн хатан дуртай улс шүү. Социализмын үед авдар дүүрэн дипломтой хүн байсан.

Avatar

Зочин 2019-05-17 101.191.87.112

Paah bolio, muudsan hugatsaa duussan hogtsorson huns zardag gazar shildeg bolchjaamuu gah gah gah

Avatar

Иргэн 2019-05-17 116.84.217.177

Аль ч салбар нь муудсан ногоо жимс зардаг, үйлчилгээний соёл байхгүй худалдагчтай газар шүү дээ. Ийм өргөмжлөл хүртэх эрх байна уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж