Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-аас хамтран 2018 оны Монгол Улсын ТОП 100 ААН –ийг өнөөдөр шалгарууллаа.
Топ 100 аж ахуй нэгжийг шалгаруулахдаа Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаадаг байна. Тус шалгаруулалтад “Жем интернэшнл” ХХК нь 2007 оноос хойш тасралтгүй 12 дахь жилдээ шалгарч Үндэсний үйлдвэрлэгч, шилдэг компани болохоо батлан харууллаа.
“Чанар мөнхөд оршихуй” уриатай “Жем интернэшнл” ХХК нь улсад татвараа хугацаанд нь төлж, эдийн засгийн тогтвортой хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй бөгөөд энэ онд тус компаний 20 жилийн ойн баяр тохиож байгаа аж. Мөн “Жем Трейд” ХХК нь 2018 оны Топ-100 аж ахуй нэгжид өрсөлдөгч 50 аж ахуйн нэгжээр өргөмжлөгджээ.
Холбоотой мэдээ