500 хүн оршин суудаг арлаас 414 сая хуванцар олж цэвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.17-нд нийтлэгдсэн

500 хүн оршин суудаг арлаас 414 сая хуванцар олж цэвэрлэжээ

500 хүн оршин суудаг арлаас 414 сая хуванцар олж цэвэрлэжээ

Энэтхэгийн далайд байдаг Кокосын арлаас 414 сая ширхэг хуванцар хог хаягдал олж цэвэрлэжээ. Эдгээрээс нэг сая орчим нь гутал, 370 сая сойз байсан гэнэ. Уг арал нь Австралийн газар нутаг гэж явдаг бөгөөд ердөө 500 орчим хүн амьдардаг байна. Scientific Reports сэтгүүлд нийтэлснээр энэхүү алслагдсан жижиг арлаас нийт 238 тонн хог хаягдал олджээ.

Эдгээр хог хаягдлын дийлэнх нь нэг удаагийн хэрэглээний лонх, аяга, соруул, гутал, сандал байсан байна. Судалгааны багийн ахлагч Тасманийн их сургуулийн далай тэнгис судлаач Женнифер Лаверс “Хуванцар хог хаягдал далай тэнгисийн эко системд маш ноцтой хор хөнөөл учруулж байгааг харуулж байна. Энэ бол хамгийн энгийн жишээ” гэжээ.

Далайд байгаа хог хаягдлын 70 хувь нь биологийн задралд орох боломжгүй хуванцар байгаа ба ердөө 10 жилийн дотор гурав дахин өснө гэж судлаачид үздэг.

Одоогийн байдлаар далайд 150 сая тонн орчим хуванцар хаягдал байгаа бөгөөд энэ тоо жил бүр найман саяар нэмэгдэнэ гэж Дэлхийн эдийн засгийн форумын үеэр танилцуулсан байна. Энэ байдал үргэлжилбэл 2050 он гэхэд жингийн хувьд загаснаас их хуванцар далайд бий болно гэж тэд тооцоолжээ.

Эх сурвалж:CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж