“Пуужин” Баяраагийн царайлаг гэр бүл

Хуучирсан мэдээ: 2019.05.17-нд нийтлэгдсэн

“Пуужин” Баяраагийн царайлаг гэр бүл

“Пуужин” Баяраагийн царайлаг гэр бүл

Реппер “Пуужин” Баяраа буюу “Rokit bay” нэрээр олонд танигдсан О.Баярсайхан анх 2011 онд ”Нэг өдрийн хаан” хэмээх дуугаараа олонд танигдан гарч ирсэн. Түүнээс хойш хийсэн бүхий л уран бүтээл нь үзэгч сонсогчдоос өндөр үнэлгээг авч, өөрийн ур чадвар, бүтээлч сэтгэхүй, зан байдлаараа залуусын хүндлэлийг хүлээсээр ирсэн. Тэрбээр бүх дууныхаа үг аяыг өөрөө зохиож, CD-ний cover дизайнаа хийдэг гэдэг. Мөн шаардлагатай бол клипнийхээ эвлүүлгийг ч хийчихдэг хөдөлмөрч нэгэн.  Түүний хувьд Make up artist С.Ану хэмээх бүсгүйтэй гэр бүл болон өдгөө тэд хөөрхөн бяцхан охинтой болсон билээ. 

Түүний эхнэр ОХУ-д мэргэжил дээшлүүлсэн дуучин, бүжигчин гээд олон талын авьяастай бүсгүй бөгөөд дуучин П.Баярцэнгэлийн хамтаар “Holly Dolly” дууг дуулснаар нь хүмүүс илүүтэй мэддэг. Тэгвэл реппер залуугийн эхнэр өөрийн инстаграм хуудсандаа өөрийн болон нөхрийнхөө багын зургийг охиныхоо зурагтай харьцуулан  “Аавтайгаа адилхан гээд аавын найзууд хэлэх юм. Ээжтэйгээ адилхан гээд ээжийн найзууд ярих юм. Аав ээжийн хамгийн том уран бүтээл юм даа, охин үр минь” хэмээн нийтэлжээ.  Тэдний өхөөрдөм охин аав, ээжийнхээ хэнтэй нь илүү төстэй гэдгийг уншигчид хараад хэлэх биз ээ. 

Тэдний охин
Rokit bay-ийн бага нас & түүний охин
С.Анугийн бага нас & түүний охин

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж