АН-ын гишүүн Н.Тэгшбаяр өнөөдөр /2019.05.17/ хэвлэлийн хурал хийж, хэргийн хөөн хэлэлцэх хугацааг багасгаж, шоронгоос хулгайч нарыг оргуулах хууль санаачилсан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг эсэргүүцэн мэдээлэл хийж буйгаа тэрбээр тодотголоо.
Энэ талаар хэлэхдээ "Хөөн хэлэлцэх хугацааг багасгасан нь "Жаст"-ын Батхүү, 60 тэрбумын бичлэг, иргэдийг эрүүдэн шүүсэн хэрэг, Сүхбаатарын талбайг зарсан гээд олон арван авлигын хэргийн эзэд хуулийн хариуцлага хүлээхгүй өнгөрөх үүд хаалга нээгдсэн. Мөн нууцын зэрэглэлтэй Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг "Рио-Тинто" компанид хүргүүлсэн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирт УИХ хариуцлага тооцохгүй байгааг гайхаж байна. Би Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарыг эх орноосоо урвасан, шударга ёсонд гай тарьсан, авлигачдыг авран хамгаалсан, Үндэсний аюулгүй байдалд халдсан, өргөсөн тангарагаасаа няцсан, гадны хөл болсон гэж үзэж байна. Тиймээс тэднийг УИХ-аас эргүүлэн татаж эрүүгийн хэрэг үүсгэх ёстой гэж үзэж байна" гэлээ.
Э.ЖОНОН