Аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.05.17-нд нийтлэгдсэн

Аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль хийлээ

Аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль хийлээ

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах мэргэжлийн албадын хамтын ажиллагааг сайжруулах, ард иргэдэд сурталчлан таниулах, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өнөөдөр зохион байгууллаа.

Энэ үеэр гамшгаас хамгаалах мэргэжлийн 11 албад, Онцгой байдлын газрын нийт 220 гаруй алба хаагч хамтран газар хөдлөлт, гал түймэр унтраах, нэрвэгдсэн иргэдэд эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх зэрэг аврах ажиллагааны дадлага сургуулийг хийлээ.

Өдөрлөгийн арга хэмжээнд оролцсон 170  гаруй иргэнд гамшиг, ослын үед өөртөө болон бусдад хэрхэн тусламж үзүүлэх, гарын доорх материал ашиглан хэрэгцээт зүйлсийг хийж сурах чадварыг эзэмшүүлсэн юм.

Мөн албанд ашиглагдаж байгаа автомашин техник, багаж хэрэгсэл болон алба хаагчдын хувцас хэрэглэлийг танилцуулж, байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлан ажиллалаа гэж ДарханУул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж