Улаанбаатар төмөр зам  "ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн 10-рт шалгарлаа | News.MN

 Улаанбаатар төмөр зам  "ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн 10-рт шалгарлаа

 Улаанбаатар төмөр зам  "ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн 10-рт шалгарлаа

 Улаанбаатар төмөр зам  "ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн 10-рт шалгарлаа

Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол улсын нийгэм эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг 18 дахь жилдээ шалгарууллаа.

Тус шалгаруулалтад  Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг “ТОП-100 ААН”-ийн нэгээр шалгарч, 10 дугаарт  эрэмбэлэгдэн, удахгүй тэмдэглэх 70 жилийн ойдоо бэлэг барилаа. “УБТЗ” ХНН нь өнгөрсөн жил 25,7 сая тонн ачаа тээвэрлэж түүхэндээ байгаагүй амжилт гаргасан нь манай улсын нийгэм эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц болсон юм. Тус нийгэмлэгийн нийт ачаа тээврийн 50 шахам хувь нийгмийн шинж чанартай ачаа эзэлдэг бөгөөд эдгээр ачааг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд алдагдалтай хямд тарифаар тээвэрлэдэг нь төр, хувийн хэвшил, иргэдэд ихээхэн ашиг тусаа үзүүлдэг юм.

Мөн өнгөрсөн онд Монгол улсын нутгаар 855 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрсөн нь тус нийгэмлэгийн хувьд урд өмнө байгаагүй амжилт байлаа.  Түүнчлэн өнгөрсөн онд УБТЗ-ын хамт олон Монгол улсын томоохон бүтээн байгуулалт болох Дорноговь аймгийн нутагт баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг барих ажлыг хариуцан ажиллаж хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулахаар шамдан ажиллаж байгаа билээ.

Энэ үеэр УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа “Бид ачаа  тээврийн хэмжээгээ  өнгөрсөн оныхоос давуулан биелүүлэхээр  ажиллаж байна. Мөн  “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд УБТЗ гар бие оролцоно. Нийт төмөр замчдынхаа нэрийн өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлье" гэлээ.

“ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, ТЕГ, ГЕГ, НДЕГ, ҮСГ, ОӨУБЕГ, СЗХ зэрэг байгууллагын статистикийн мэдээлэлд  үндэслэн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван шалгуурыг баримталдаг.

Энэ жилийн жагсаалтыг харахад 2018 оны  "ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оноос 5 их наядаар өсч, 30 их наяд хүрсэн нь ДНБ-ний 96 хувийг эзэлж байгаа юм.

Түүнчлэн төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 29 хувиар өсч, 4.1 их наяд төгрөгт хүрсэн нь Монгол Улсын татварын нийт орлогын 50 хувьтай тэнцэж байна. ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг салбараар нь дүгнэвэл уул уурхай,  түүнийг дагасан бүтээн байгуулалт, ханган нийлүүлэгчдийн үйл ажиллагаа өссөн дүнтэй байна.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж