Пуужингийн туршилт хийсэн ч хүнсний тусламж илгээнэ | News.MN

Пуужингийн туршилт хийсэн ч хүнсний тусламж илгээнэ

Пуужингийн туршилт хийсэн ч хүнсний тусламж илгээнэ

Пуужингийн туршилт хийсэн ч хүнсний тусламж илгээнэ

БНАСАУ энэ сар хоёр ч удаа пуужингийн туршилт явуулсныг үл харгалзан тус улсад хүнсний тусламж үзүүлэхээ БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас өнөөдөр /2019.05.17/ мэдээлжээ. Хүмүүнлэгийн асуудал нь аюулгүй байдлын асуудлаас ангид зүйл болохыг Үндэстнээ нэгтгэх яамны сайд Чүн Юй Ён онцлон тэмдэглэсэн байна. Засгийн газар БНАСАУ-д үзүүлэх тусламжийнхаа талаарх дэлгэрэнгүй төлөвлөгөөгөө удахгүй олон нийтэд танилцуулах ажээ.

БНАСАУ сүүлийн 101 жил болж байгаагүй их ган гачиг болж ард иргэдийн хоол хүнс амьжиргаагаа залгуулдаг гол салбар болох газар тариалангийн салбар нь уналтад ороод буй юм. БНСУ хамгийн сүүлд 2010 онд БНАСАУ-руу хүнсний тусламж илгээж байсан. Тухайн үед 5,000 тонн цагаан будааг БНАСАУ-руу тусламж болгон илгээж байжээ.

 

 

Эх сурвалж:REUTERS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж