ОХУ-ын ГХЯ: АНУ Европт цөмийн зэвсэг ашиглахаар зэхэж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.19-нд нийтлэгдсэн

ОХУ-ын ГХЯ: АНУ Европт цөмийн зэвсэг ашиглахаар зэхэж байна

ОХУ-ын ГХЯ: АНУ Европт цөмийн зэвсэг ашиглахаар зэхэж байна

Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны зүгээс Европын орнуудад АНУ тэдний нутаг дэвсгэр дээр цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн байгааг анхааруулав. Энэ тухай ГХЯ-ны Зэвсэг үл дэлгэрүүлэх болон хянах газрын дарга Владимир Ермаков мэдэгдэв.

Түүний хэлснээр Вашингтоноос хамааралтай зарим нэг улс орнууд нь юу ч болоогүй мэт царайлж, эсвэл АНУ-ын үйлдлүүд нь өдөөн хатгалгын шинж чанартай байж болзошгүй талаар бодохоос ч айн эмээж байна. Эдгээр улс орнууд нь өөрсдийгөө цөмийн гамшиг, бүрэн сүйрлийн ирмэг дээр ямар ч бодлогогүй аваачиж байна хэмээн РИА Новости агентлаг мэдээллээ.

Өмнө нь Москва Вашингтоныг НАТО-гийн хүрээний холбоотнуудынхаа нутаг дэвсгэрээс цөмийн зэвсгээ гаргахыг, мөн цөмийн зэвсэггүй улс орнуудын зүгээс цөмийн зэвсэг ашиглах хээрийн сургуулилтуудаа зогсоохыг уриалж байв. АНУ Европын нутаг дэвсгэр дээр төрөл бүрийн хүчин чадалтай цөмийн бөмбөг байрлуулах бодолтой байгаа нь Вашингтон Европыг цөмийн зэвсэг ашиглах талбар хэмээн үзсээр байгааг илтгэнэ.

АНУ одоогийн байдлаар 3,800 цөмийн цэнэг бүхий баллистик пуужин болон агаарын бөмбөгтэй бөгөөд үүнээс 1,750 нь байлдааны бэлэн байдалд байгаа. Мөн одоогийн байдлаар Европын нутаг дэвсгэр дээр АНУ-ын хоёр зуу орчим цөмийн бөмбөг байна.

Эх сурвалж: Российская газета

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж