"Музейд өнгөрүүлэх шөнө" арга хэмжээ Москвад 13 дахь удаагаа зохион байгуулагдана

Хуучирсан мэдээ: 2019.05.18-нд нийтлэгдсэн

"Музейд өнгөрүүлэх шөнө" арга хэмжээ Москвад 13 дахь удаагаа зохион байгуулагдана

"Музейд өнгөрүүлэх шөнө" арга хэмжээ Москвад 13 дахь удаагаа зохион байгуулагдана

«Музейд өнгөрүүлэх шөнө» арга хэмжээний хүрээнд нийслэлийн музей болон үзэсгэлэнгийн танхимууд хотын иргэд, зочдод зориулан үүд хаалгаа 13 удаагаа нээх гэж байгаа ба арга хэмжээ нь 5-р сарын 18-наас 19-ний хооронд болно хэмээн Москва хотын дарга Сергей Собянин өөрийн Twitter хуудаснаа сануулав.

Уламжлалын дагуу уг арга хэмжээ нь тавдугаар сарын гурав дахь бямба гарагт явагдах бөгөөд энэ жил тус хотын 200 гаруй талбай дээр 300 гаруй үйл ажиллагаа явагдана. Тэдний ихэнх нь 18:00 цагт эхлэхээр төлөвлөгдсөн боловч зарим галерейнууд нь мөн өөрсдийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

2019 онд уг арга хэмжээ нь «Музейд амьдаръя» урианы дор явагдах ба эл сэдвийг санамсаргүй сонгоогүй аж. Учир нь өдгөө музейнүүд нь үзмэрүүдийг хадгалан харуулах агуулахууд бус, харин өөрийгөө хөгжүүлэх, өөрийн бүтээлч сэтгэлгээ, дотоод ертөнцөө илэрхийлэхэд зориулагдсан талбар болон хувирчээ. Үүнээс гадна хэд хэдэн музейнүүд нь дөнгөж хөлд орж буй бяцхан зочдодоо зориулсан тусгай хөтөлбөртэй болжээ.

Дашрамд сануулахад, энэ жил уг арга хэмжээнд 60 гаруй байгууллагууд шинээр нэгдэхээр болсон ба түүний дотор Горькийн нэрэмжит хүрээлэн, «Зарядье» цэцэрлэгт хүрээлэн, «ЗИЛ» соёлын төв, Дотоод хэргийн яамны Төв музей зэргийг нэрлэж болно.

Текст: Ирина Огилько

Эх сурвалж: Российская газета

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж