Путин: Далай ламыг ОХУ руу нэвтрэхийг хориглоогүй

Хуучирсан мэдээ: 2019.05.17-нд нийтлэгдсэн

Путин: Далай ламыг ОХУ руу нэвтрэхийг хориглоогүй

Путин: Далай ламыг ОХУ руу нэвтрэхийг хориглоогүй

Далай ламыг ОХУ-д нэвтрэхийг хориглоогүй гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин "Бүх Оросын ардын фронт" байгууллагуудын “Үнэн ба шударга ёс” медиа форумын үеэр хэлсэн байна.

Сэтгүүлч түүнээс Далай лам ойрын үед ОХУ-д айлчлах боломжтой талаар асуухад “Манай улсад Буддын шашинтнууд тийм ч их байдаггүй. Гэхдээ бид Далай ламыг ОХУ-д нэвтрэхийг хориглоогүй. Бүх шашинд эрх тэгш ханддаг” гэж Путин хариулсан байна.

БНХАУ Далай ламыг улс үндэстний эв нэгдэлд сөрөг нөлөөл үзүүлэх салан тусгаарлах үзэлтэн хэмээн буруутгасаар ирсэн ба өнгөрсөн арваннэгдүгээр сард Монгол Улсад айлчилсан нь маш их маргаан дагуулсан юм.

Өмнө нь ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас Далай ламын үйлдэл нь улс төрийн сэдэл агуулдаг учир ОХУ-руу нэвтрүүлэх боломжгүй гэж мэдэгдэж байжээ.

Эх сурвалж:TASS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж