Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулна | News.MN

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулна

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Мах,  сүүний анхдугаар аян”-ыг орон даяар өрнүүлж, хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд тогтвортой үнээр мах нийлүүлэх зорилгоор гурван аж ахуйн нэгж 4000 тн мах бэлтгэн, дөрөвдүгээр сарын 15-наас долдугаар сар хүртэлх хугацаанд нийслэлийн есөн дүүргийн 137 дэлгүүрээр худалдаалж эхлээд байна. Махны үнэ өсөн нэмэгдээд буй энэ цаг үед хэрэглэгчдэд нөөцийн махны худалдааг илүү ойртуулах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 18, 19-нд буюу энэ амралтын өдрүүдээр махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн зургаан дүүргийн 10 байршилд зохион байгуулна.

Өргөтгөсөн худалдааны үеэр үхрийн махыг нэг кг-ыг нь 7200 төгрөг, хонины махыг нэг кг-ыг нь 6000 төгрөг, ямааны махыг нэг кг-ыг нь 5500 төгрөгөөр худалдах аж.

ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААНЫ БАЙРШИЛ:

Сонгинохайрхан дүүрэг

1.Баянхошууны эцэс

2.Толгойтын эцэс

3.Содон хороолол

Хан –Уул дүүрэг

1.Нисэх Буянт ухаа 1 хорооллын баруун талд

2 .Яармагийн хуучин эцэст

Сүхбаатар дүүрэг

1.Хангай хороолол

Баянгол дүүрэг

1.25-дугаар эмийн сангийн зүүн талд KFC сүлжээ хоолны газрын зүүн талын байрны урд талбай.

Баянзүрх дүүрэг

1.Жуковын талбай

Чингэлтэй дүүрэг

1.Бөмбөгөр худалдааны төв

2.Хайлаастын эцэс

Жич: Бэлтгэсэн махыг жижиглэнгээр савлагаатайгаар худалдана.

Эх сурвалж: ULAANBAATAR.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-17 62.47.240.34

Hurelsuhee chi ehleed uuruu mahnaas garaad mahni heregleegee zogsoo. Teguul ard tumen mah idehe bolyo. Bitgii showudaad baigarai Hurelsukhee

Avatar

Зочин 2019-05-17 62.47.240.34

Hun hussenee ideh estoi . Tikmees zasag muu ajilssanaas bolj ard tumen idej uuhaa zaalgahgui . Hurelsuh shuud ogtsor

Avatar

Зочин 2019-05-17 62.47.240.34

Nuutsiin mah biend muu shtee. Yaj humusee shine mah iduulehgui hugatsaan duussan mahaar hoolloj chadaj bna. Hurelsuhee chi uuruu nuutsiin mahaa ID, hurdan ogtsor

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2019-05-17 202.9.42.183

энэ долигнуур дуракуудыг яанаа наад махаа зүгээр л дэлгүүрүүдээрээ зарлдаа худлаа нээг их ажил хийсэн хүн болж ерөнхий сайддаа харгдах гээд л махны өргөтгөсөн худалдаа гэх ямар хэрэг байна

Avatar

Jj 2019-05-17 103.212.116.213

Mongolchuud mahnii hereglee undur bdg ni unen shuu bid nar uneheer targan humuus yum bn le baruund yavj bgd ireheer ilt haragddag

Avatar

Зочин 2019-05-17 202.131.236.170

Зөв.

Avatar

Зочин 2019-05-17 64.119.21.160

Бид бас махны хэрэглээгээ багасгах хэрэгтэй дээ. Жилийн 4 улиралд өдөрт 2-3 махан хоол, элдэв амттан идээд өвчний үүр болцгоож байна. Хавдар халдвартын эмнэлэг пиг хүн, шоргоолжны үүр шиг байна. Өвчний үндэс үл шингэх гэдэг. Махны хэрэглээгээ зохистой болгочихвол аяндаа мах хямдарна шүү дээ. Ядуу зүдүүгээ гайхаад л наадаж найрлаад баярлаж зугаалцгаагаад л, хаа сайгүй харвингаа савсан тарган бүдүүнчүүл хөлхөлдөөд л. Том гэдэс бол тэр чигээрээ баас шүү дээ. Зохисгүй хэрэглээ өвчин л өгнө

Avatar

Зочин 2019-05-17 203.91.119.123

Hodoo yavj mal mallaach

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж