Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2019.05.17-нд нийтлэгдсэн

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулна

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Мах,  сүүний анхдугаар аян”-ыг орон даяар өрнүүлж, хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд тогтвортой үнээр мах нийлүүлэх зорилгоор гурван аж ахуйн нэгж 4000 тн мах бэлтгэн, дөрөвдүгээр сарын 15-наас долдугаар сар хүртэлх хугацаанд нийслэлийн есөн дүүргийн 137 дэлгүүрээр худалдаалж эхлээд байна. Махны үнэ өсөн нэмэгдээд буй энэ цаг үед хэрэглэгчдэд нөөцийн махны худалдааг илүү ойртуулах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 18, 19-нд буюу энэ амралтын өдрүүдээр махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн зургаан дүүргийн 10 байршилд зохион байгуулна.

Өргөтгөсөн худалдааны үеэр үхрийн махыг нэг кг-ыг нь 7200 төгрөг, хонины махыг нэг кг-ыг нь 6000 төгрөг, ямааны махыг нэг кг-ыг нь 5500 төгрөгөөр худалдах аж.

ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААНЫ БАЙРШИЛ:

Сонгинохайрхан дүүрэг

1.Баянхошууны эцэс

2.Толгойтын эцэс

3.Содон хороолол

Хан –Уул дүүрэг

1.Нисэх Буянт ухаа 1 хорооллын баруун талд

2 .Яармагийн хуучин эцэст

Сүхбаатар дүүрэг

1.Хангай хороолол

Баянгол дүүрэг

1.25-дугаар эмийн сангийн зүүн талд KFC сүлжээ хоолны газрын зүүн талын байрны урд талбай.

Баянзүрх дүүрэг

1.Жуковын талбай

Чингэлтэй дүүрэг

1.Бөмбөгөр худалдааны төв

2.Хайлаастын эцэс

Жич: Бэлтгэсэн махыг жижиглэнгээр савлагаатайгаар худалдана.

Эх сурвалж: ULAANBAATAR.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж