Д.Отгондалай “Улаанбаатар марафон”-д гүйхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.17-нд нийтлэгдсэн

Д.Отгондалай “Улаанбаатар марафон”-д гүйхээр болжээ

Д.Отгондалай “Улаанбаатар марафон”-д гүйхээр болжээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын хорооноос “Улаанбаатар марафон 2019” олон улсын гүйлтийн тэмцээнийг маргааш /2019.05.18/ Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Уламжлалт гүйлтийн тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид /мэргэжлийн/ болон гэр бүл, тэргэнцэртэй иргэдийн дунд болдог.

Энэ жилийн гүйлтэд “Рио 2016” олимпийн наадам, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Отгондалай оролцохоор болжээ. Тэрбээр 10 км-ын зайд гүйх бөгөөд өнөөдөр энгэрийн дугаараа авсан байна. Жил бүрийн “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд олны танил алдартнууд оролцдог бөгөөд тамирчдаас Д.Отгондалай оролцохоор бүртгэлээ баталгаажуулжээ.

“Улаанбаатар марафон 2019” олон улсын гүйлтийн тэмцээний мэргэжлийн ангилал хагас /21095 м/ болон бүтэн /42195 м/ марафон гүйлтэд шилдэг тамирчид өрсөлддөг. Тиймээс эхний 10 байрт орсон тамирчид 800 мянгаас 10 сая хүртэлх мөнгөн шагналаар шагнадаг. Тодруулбал, бүтэн марафонд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчдыг тус бүр 10 сая төгрөгөөр урамшуулах юм.

Харин өсвөрийн ангилалын 5000 метрийн зайд эхний байранд орсон тамирчдыг 50-200 мянган төгрөгөөр шагнана.

Өнгөрөгч 2018 оны гүйлтийн тэмцээнд АНУ, Австрали, Канад, Малайз, БНХАУ, БНСУ, Япон зэрэг 30 орны 400 гаруй гүйгчид оролцсон. Тэдэнд дунд мэргэжлийн тамирчдын ангилалд Кени, Этиоп, Японы тамирчид багтаж, медальт байрт шалгарч байсан билээ.

“Улаанбаатар марафон 2019” олон улсын гүйлтийн тэмцээний үеэр төвийн замын автомашины хөдөлгөөнийг хаах юм. Мөн маргааш Нийтийн тээвэрт багагүй өөрчлөлт орох бөгөөд хотын төв хэсгээр явдаг троллейбус үйлчлэхгүй юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг http://ub-marathon.ub.gov.mn/ сайтаас аваарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж