Хэнтий аймгийн Батширээт суманд ОХУ-ын хилээр 04 дүгээр сарын 22-ны өдөр орж ирсэн түймрийн голомтод ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын нийт 540 гаруй алба хаагч, 22 хоног үүрэг гүйцэтгэсэн юм.
Түймрийн голомтод ажилласан алба хаагчдыг ОБЕГ-ын Давтан сургалт сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилалд сэргээн засах сувиллын эмчилгээ, сувилгаа болон сэтгэлзүйн үйлчилгээнд хамруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ