Асашёрюүгийн дүү С.Бямбасүрэн Макүшитад барилдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.17-нд нийтлэгдсэн

Асашёрюүгийн дүү С.Бямбасүрэн Макүшитад барилдаж байна

Асашёрюүгийн дүү С.Бямбасүрэн Макүшитад барилдаж байна

Токио хотод болж буй мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээн талдаа ороход гурван өдрийн барилдаан үлдлээ. Дээд зиндаанд ёкозүна Какүрюү М.Ананд, сэкивакэ Точиношин, Асанояма нар таван даваатай тэргүүлж байна.

Макүшита зиндаанд их аварга Асашёрюү Д.Дагвадоржийн ахын хүү Хоошёорюү С.Бямбасүрэн барилдаж байгаа. Тэрбээр өчигдрийн барилдаанд Котокаматанид ялагдаж, хоёр даваатай боллоо. Котокаматани 52 дахь ёкозүна Котозакүрагийн ач бөгөөд зиндаагаа гурван даваатай тэргүүлж эхэллээ.

Макүшитад хамгийн их анхаарал татаж байгаа бөхчүүд бол Котокаматани болон Хоошёорюү С.Бямбасүрэн юм.

Дээрээс гурав дахь зиндаа болох Макүшитад Хоошёорюү С.Бямбасүрэнгээс гадна Сакигакэ Я.Баттүшиг /1:2/, Гоочёозан Д.Ууганбаатар /0:3/, Кёкүсоотэн Э.Энхманлай /2:1/, Кагамио Б.Нанжид нарын бөхчүүд барилдаж байна.

БАРИЛДААН: Хоошёорюү С.Бямбасүрэн /2:1/- Котокаматани /3:0/

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж