Аккумлятороос "гэмтсэн" хүн согтуу байсан гэв | News.MN

Аккумлятороос "гэмтсэн" хүн согтуу байсан гэв

Аккумлятороос "гэмтсэн" хүн согтуу байсан гэв

Аккумлятороос "гэмтсэн" хүн согтуу байсан гэв

Нийтийн тээврийн аккумлятор буудсанаас болж, автобусны буудал дээр нэг иргэн хүнд гэмтэл авсан тухай мэдээлэл цацагдсан билээ. Уг осол Баянгол дүүргийн нутаг 10 дугаар хорооллын автобусны буудалд гарсан юм. Осол согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн албан үүргээ гүйцэтгэж байсан хүмүүсийн ажилд саад болсноос гарсан гэх тайлбарыг Нийслэлийн тээврийн газраас өгч байна.

Энэ тухай Нийслэлийн нийтийн тээврийн газрын Тээврийн хэлтсийн дарга Х.Булгаас тодруулахад “Уржигдар Атибус компанийн тээврийн хэрэгсэлд техникийн саатал гарч дуудлага өгч, 10 дугаар хорооллын автобусны буудлын зогсоол дээр зогссон. Дуудлагын дагуу тус компанийн баазаас засварчид ирж аккумляторыг холбож асаахаар ажиллаж байсан юм билээ. Гэтэл согтууруулах ундаа хэрэглэсэн хүн гэнэтхэн засварчдын дундуур орж түлхсэнээс болоод аккумлятор шон руу үсэрч, массалснаас болоод тухайн хүн бэртсэн гэх мэдээлэл цацагдсан. Энэ дагуу Атибус компанийнхан тухайн иргэнийг гэмтлийн эмнэлэгт үзүүлж, оношлуулсан. Азаар тухайн иргэн бэртээгүй байсан. Гэхдээ сэтгэл санааны хохирлыг нь барагдуулсан. Тиймээс цахим орчимд цацагдсан мэдээлэл ташаа болохыг хэлье. Тухайн иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ албан үүргээ гүйцэтгэж байсан хүмүүст саад болсноос үүдэн жижиг хэмжээний осол гарлаа. Иргэдийн хэлсэн шиг аккумлятор дэлбэрсэн зүйл байхгүй. Хэрэв тийм осол гарсан бол нэг биш олон хүн бэртэж гэмтэх аюултай. Энэ нь бидэнд маш том сургамж өглөө” гэв.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-17 139.5.217.213

Энэ гудамжны тэнэмэлүүдийг цэцэлдэггүй юм бх\nдаа

Avatar

baagii 2019-05-17 202.55.191.205

arhichin hun uuruu hohirood zogsohgui ar geree setgel sanaanii hund daramtand oruuldag tsaashlaad uls orondoo ch ih gai bolj bn da

Avatar

Зочин 2019-05-17 103.14.36.6

Энэ муусайн хүнд гай болсон архичин нөхдүүдийг яая даа.\nСогтуу явж байгаад машины урдуур гэнэт орж ирнэ, хүүхэд хөгшдийг айлгана г.м хэцүү л байх юм. Өөрийгөө хянах чадваргүй болсон архичдыг албадан саатуулж эрүүлжүүлэхэд тэр дор нь өгч баймаар байна

Avatar

zochin 2019-05-17 49.0.137.181

Arhichid hund dandaa gai bolno shu..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж