Ерөнхийлөгч “THE HU” хамтлагийнхныг хүлээн авч уулзлаа | News.MN

Ерөнхийлөгч “THE HU” хамтлагийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч “THE HU” хамтлагийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч “THE HU” хамтлагийнхныг хүлээн авч уулзлаа

Монголын рок, поп урлагийн ертөнцөд “Хүннү рок” гэх шинэ урсгалаар уран бүтээл туурвиж, дэлхий дахинаа олон сая сонсогч, фэнтэй болж буй “THE HU” буюу Хүмүүн (Хү) хамтлагийн продюсер, дуучин Б.Дашдондог болон хамтлагийн гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин продюсер Б.Дашдондог нар 1990-ээд оны дундуур Монголын хөгжмийн зах зээл хумигдмал байсан талаар дурсаж, тухайн үедээ хамтран амьд хөгжмийн тоглолт зохион байгуулсан нь монголын хөгжмийн ертөнцөд шинэ урсгал, амьд хөгжмийг мэдрэх зэрэг шинэлэг зүйл авчирч байсан талаараа дурсан ярьцгаав.

Харин продюсер Б.Дашдондог “THE HU” хамтлагийг 2016 онд үүсгэн байгуулсан бөгөөд хамтлагийг хөгжмийн зах зээлд гаргаж ирэхийн тулд олон жилийн турш судалгаа хийсэн байна. Одоогоор 9 дуутай “Гэрэг” нэртэй анхны цомгоо энэ онд гаргахаар төлөвлөж, эхний хоёр дуу цацагдсан нь “Yu ve yu ve yu”, “Чонон сүлд” юм. Эдгээр дуу нь жил хүрэхгүй хугацаанд зөвхөн youtube сувгаар 27 орчим сая сонсогч, үзэгчдэд хүрчээ.

Одоогоор “Чонон сүлд” дуу нь Billboard-ын “Хард рок” дууны борлуулалтын жагсаалтыг тэргүүлсэн анхны монгол дуу болсон бол “Yu ve yu ve yu” бүтээл нь мөн Billboard-д эхний 10-т багтсан юм.

“Хүннү рок” гэх урсгалд хөгжмийн олон төрөл зүйл багтаж байгаа нь зөвхөн рок сонирхогч гэлтгүй олон хүн сонсох боломж олгож байгаа тул ирэх дөрвөн жилд багтан дөрвөн цомог гаргах гэрээг “THE HU” хамтлагийнхан дэлхийд алдартай продакшнтай байгуулжээ.

Эдгээр амжилт нь Монголыг дэлхий дахинаа сурталчилж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга талархан баяр хүргэж, нэр алдарт хүрсэн ч түүндээ эрдэлгүйгээр хамтлагаа байнга тордож, эв нэгдлээ эрхэмлэх хэрэгтэй хэмээн сануулсан юм.

Мөн хамтлагийн хувцас, хөгжмийн зэмсэг, цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл сонсож, санхүүжилтийн асуудлаар тогтож ярив. Тухайлбал, хамтлагийн гишүүдийн хэрэглэдэг хуур, цуур зэрэг зэмсэг нь нөөцгүй тул дахин бүтээх, хамтлагийн өвөрмөц шинж, урсгалыг илүү хурцлах хувцас загварын бүтээлийг хийлгэх, гадаад улсад аялан тогтлолтоор явах зэрэгт олон сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай болдог байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын төгсгөлд хамтлагийн гишүүдэд болон цаашдын уран бүтээлд нь амжилт хүслээ.

Эх сурвалж: PRESIDENT.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Марал 2019-05-17 66.181.185.20

Манай ёрөнхийлөгч урлаг уран сайхныг ойлгож дэмжиж урам өгдөг гэж ойлгох уу? Яах уу?

Avatar

Зочин 2019-05-17 180.249.117.58

Жижиг улсын том ерөнхийлөчг айн.
Доналд Трамп Металлика-г хүлээн авч уулздаггүй л байхгүй юу.
Хийх ажилгүй шуналтай пизду.

Avatar

Зочин 2019-05-17 58.140.202.122

монгол үндэстэн биш хачин юмнууд ямар их байнаа энэ хамтлагыг муулах монгол хүн нэг ч байхгүй дээ

Avatar

Зочин 2019-05-17 103.26.193.229

Баттулга биддатай уулзсан нь муу ёр доо.

Avatar

журам 2019-05-17 202.126.89.74

ийм хувцастай төрийн ордонд оруулдаггүй гэсэн яасан бэ

Avatar

Төрийн мөнгө 2019-05-17 66.181.186.174

Төрөөс мөнгө гуйхгүй байж чадсангүй юу. Уран бүтээл чинь та нарын мөнгө. Олон сая бишрэн шүтэгч нартай юм бол төрөөс юм гуйгаад яахав дээ.

Avatar

ХХЭ 2019-05-17 64.119.22.163

ТӨРӨӨС ГУЙЛТГҮЙ БОЛСОН ГЭДГИЙГ НЬ ОЙЛГОХ УХААН АЛГА УУ ЧАМД.ЭНЭ ХАМТЛАГ МОНГОЛ ЁСОО ДЭЭДЛЭЭД АЛС ХОЛ ЯВАХААСАА ӨМНӨ ТӨРИЙН ТЭРГҮҮНТЭЙГЭЭ УУЛЗААД ГАРЧ БАЙНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж