Тайвань ижил хүйстний гэрлэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө

Хуучирсан мэдээ: 2019.05.17-нд нийтлэгдсэн

Тайвань ижил хүйстний гэрлэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө

Тайвань ижил хүйстний гэрлэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө

БНХАУ-ын Тайванийн парламент ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрсөн хуулийн төслийг өнөөдөр /2019.05.17/ баталлаа. Ингэснээр ижил хүйстнүүдийг гэрлэхийг зөвшөөрсөн Азийн анхны улс болж байгаа юм.

Анх 2017 онд тус улсын Үндсэн хуулийн цэцээс ижил хүйстэн хосуудын гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн шийдвэр гаргаж байсан ба уг шийдвэрийг хоёр жилийн хугацаанд багтаж хуульчлах үүрэг авсан байна.

Парламентын уг шийдвэр нь Олон улсын ЛГБТ хүмүүсийн эрхийг хамгаалах өдөртэй давхцаж байгаа ба эрхийнхээ төлөө жагсаж буй мянга мянган ЛГБТ хүмүүс парламентын байрны гадна хуран цугларчээ.

Эх сурвалж:BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж