Голден Стэйт Уорриорс цувралыг 2:0 болгов

Хуучирсан мэдээ: 2019.05.17-нд нийтлэгдсэн

Голден Стэйт Уорриорс цувралыг 2:0 болгов

Голден Стэйт Уорриорс цувралыг 2:0 болгов

НБА-н Өрнөд бүсийн шигшээ цувралын хоёр дахь тоглолт болж, Голден Стэйт Уорриорс багийн ялалтаар өндөрлөв. Энэ тоглолт цувралын эхний тоглолтыг бодвол илүү сонирхолтой, оноо ойрхон тоглолт болсон.

Голден Стэйт Уорриорс багийн С.Карри энэ өдөр мөн л оноо авалтаар багаа тэргүүлж 37 оноо авсан бөгөөд чөлөөт шидэлтээ 100%, 3 онооны шидэлтээ 28%-тай гүйцэтгэсэн байна. Гарааны бусад тоглогчдоос К.Томпсон 24, Д.Грийн 16 оноо авсан бол сэлгээнээс К.Лүүний 14 оноо, Ж.Бэл 11 оноо авчээ 114:111 харьцаатай хожил байгуулжээ.

Харин тэдний өрсөлдөгч Портэнд Трэйл Блэйзерс багаас Д.Лиллард 23, Си.Жи.МкКоллум 22 оноо авсан. Сэлгээнээс дүү С.Карри 16, Р.Хүүд 12 оноо авсан юм. Хэрвээ дүү Сет Карри шидэлтээ амжилттай болгосон бол тэнцэх ч боломжтой байлаа. Портлэнд хожигдол хүлээсэн ч талбайдаа сайн тогловол боломж байж болох юм гэсэн итгэл найдварыг олж авсан болов уу?

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж