ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэрэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.05.17/ боллоо. Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал дөнгөж сая дуусч, шүүхээс хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.
Уг шүүх хурал өнөөдрийг хүртэл таван удаа хойшилсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг өөрийн сонгон авсан таван өмгөөлөгчөөс татгалзсан учраас шүүх хуралдааныг хойшлуулаад байсан юм.
Эх сурвалжийн мэдээлснээр өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч талын хууль ёсны төлөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар оролцоогүй аж. Мөн хохирогч талыг төлөөлөх өмгөөлөгчгүй хурал болж байгаа талаар мэдээлэв.
Хэргийг сануулахад, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнө гарч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг. Хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосныг тухайд үед мэдээлж байв.
Б.Махбалыг хэрэгт холбогдуулан сэжигтнээр татаж, хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж буй. Түүнд эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа аж. Тус заалтад “Хүний амийг хохироосон бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Прокурорын байгууллага дээрх хэргийг хянаад, оны өмнөхөн шүүхэд шилжүүлсэн билээ.
Э.АРИУН
Зочин 2019-05-17 202.126.88.46
Haramstai giin.bichseniig demjihees uur garts alga daa!!!
Тулга 2019-05-17 66.181.161.111
Өмгөөлөгч нэртэй хорчингуудаас болоод шүүх ажиллагаа тасалдах ёсгүй баймаар юм. Хэдэн халтар төгрөг аваад хууль зүйн зөвлөгөөө өгч чадахгүй, мэтгэлзэх чадваргүй өмгөөлөгч нарт хариуцлага тооцдог, шүүхийг үл хүндэтгэж элдэв янзын шалтаг тооцдог байдлыг таслан зогсоох хэрэгтэй
Төмөр 2019-05-17 64.119.23.166
Хүн алсан хь үнэн юм чинь шийдэх оногдуулах ял байгаа ш дээ яагаад өгч болохгүй гэж ял жавших гээд л хойшлуулаад л байдаг юм бна лээ шүү
Зочин 2019-05-17 202.131.225.197
MONGOLIIN SHUUH ICHIJ UHTSEGEE!!!
ЗОЧИН 2019-05-17 66.181.160.83
ХУУЛИЙН САЙД ХУУЛЬ БАЙХГҮЙ ГЭДЭГ НЬ ҮНЭН БНА ИЙМ ИЛ ХЭРГИЙГ ЧАДАХГҮЙ БГАА ЮМ ЧИНЬ ,АВИЛГАА АВААД Л БУДИЛЖ СУУХ СОНИРХОЛТОЙ ОРООЛОНГУУД ЮМ БНА
Shudraga 2019-05-17 202.9.42.3
За больдоо Шүүгч нараа яасан ичдэггүй юм бэ? Улаандаа гарна гэдэг энэ байхдаа???
mgl 2019-05-17 202.179.11.230
yun 15 jil ve, odoo tegeed baahan hun ***h yum baina l daa.
ХАРАМСАЛТАЙ... 2019-05-17 120.16.208.135
ЖАНКУУГИЙН КИЛЛЕР ГӨЛӨГНҮҮҮД НЭГ МОНГОЛ ГЭРБҮЛИЙГ ХҮЙС ТЭМТЭРЧ ХАЯЛАА…
зочин 2019-05-17 202.9.42.159
Чи нѳгѳѳ үргэлж хүн доромжилдог МАНгарын нохойн гѳлѳгүү