МУГЖ И.Одончимэгийг Азийн киноны шилдгүүдийн уулзалтад урьжээ | News.MN

МУГЖ И.Одончимэгийг Азийн киноны шилдгүүдийн уулзалтад урьжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.17-нд нийтлэгдсэн

МУГЖ И.Одончимэгийг Азийн киноны шилдгүүдийн уулзалтад урьжээ

МУГЖ И.Одончимэгийг Азийн киноны шилдгүүдийн уулзалтад урьжээ

“X ТҮЦ" продакшны уран бүтээлчид Хятадын зохиолч Ванг Хэнг Жигийн "Солиот эх" өгүүллэгээс сэдэвлэн өнгөрсөн онд уран сайхны кино бүтээж, үзэгчдийн хүртээл болгосон. Кино театруудын дэлгэцнээ гарсан цагаасаа шуугиан тарьсан “Солиот эх” киноны найруулагчаар Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг, продюсерээр нь жүжигчин Н.Онон ажилласан юм.

Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг тавдугаар сарын 15-наас БНХАУ-д зохион байгуулж буй Азийн кино, телевизийн салбарын бүр шилдгүүдийг нэг дор цуглуулсан "Asian Film and Tv week" буюу Азийн соёл иргэншлийн ярилцлагын хуралд оролцож байгаа аж. Учир нь “Солиот эх” уран сайхны кино өнгөрсөн жил  БНХАУ-ын "Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд Чиндао хотод зохион байгуулж буй "Олон улсын анхдугаар кино наадам"-д  амжилттай оролцож, “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагнал авсан тул МУГЖ И.Одончимэгт хуралд оролцох урилга илгээсэн байна.

Эргэн сануулахад 2018 онд  Шанхайн хамтын ажиллагааны Олон улсын кино наадамд 12 орны 55 бүтээл зургаан номинацид нэр дэвшин өрсөлдсөн. Тус кино наадамд манай улсаас “Цагаан хадаг”, “Солиот эх”, “Ээж”, “Чингисийн хүүхдүүд” кино оролцсоноос "Солиот эх" уран сайхны киноны Номоо-н дүрээр МУГЖ И.Одончимэг “Шилдэг эмэгтэй жүжигчин”  шагналын эзэн болсон билээ.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сараа 2019-05-17 64.119.23.166

Маш чадалтай жүжигчин ард түмний хайртай жүжигчин шүүамжилт маш зөв

Avatar

зочин 2019-05-17 66.181.170.73

болж дээ амжилт хүсье

Avatar

Зочин 2019-05-17 139.5.217.225

Uneheer chadaltai gaihamshigtai hudulmurch emegtei. Baharhaj baina.

Avatar

Зочин 2019-05-17 202.170.80.25

Manihan yahaaraa gaigui yavaa negendee aatarhaj muuldag bnaa.Sonin humuus shuu.Odnoo mundag l bna sh dee.Amjilt husie.

Avatar

Жаргал 2019-05-17 66.181.166.35

Сайхан мэдээ байна.

Avatar

бархүү 2019-05-17 203.217.138.1

Чааваас даа киногоо ч алддаа, энэ авгай уг нь жүжигчин болох шинжтэй байсан нь Сэрүүн дуганын мөхөл киноноос харагддаг юм, даанч хошин урлаг гэж элийрээд замаа алдсан л даа, одоо нэгэнт нохойн замаар орсон хойно юунд ч тоглож, ямар шагнал авч хог дээр гархад гомдох зүйлшүй алдах юмгүй болждээ

Avatar

Зочин 2019-05-17 203.217.138.1

Их зантай хөгшин

Avatar

zochin 2019-05-17 203.91.115.244

Монголчууд бидэнд чинь Одноог үзэх хувь үлдсэн үү, Бархүүг үзсээр сонин санагдахгүй боллоо

Avatar

Зочин 2019-05-17 66.181.179.217

Овоо доо Одноо минь

Avatar

зочин 2019-05-17 202.21.103.118

Амжилт Одоноо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж