Галт тэрэг, автомашинтай мөргөлдөж хоёр хүний амь нас хохирчээ

Хуучирсан мэдээ: 2019.05.17-нд нийтлэгдсэн

Галт тэрэг, автомашинтай мөргөлдөж хоёр хүний амь нас хохирчээ

Галт тэрэг, автомашинтай мөргөлдөж хоёр хүний амь нас хохирчээ

Галт тэрэг автомашинтай мөргөлдөж, хоёр хүний амь нас хохирчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд өчигдөр /2019.05.16/-ны 21.36 цагт Тээврийн цагдаагийн албанд “Вагон, машинтай мөргөлдсөн байна” гэсэн мэдээллийн дагуу Төмөр зам дахь цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн шалгажээ.

Ингэхдээ, тус дүүргийн Жаргалант тосгон Рашаант хэсэг төмөр замын 352-р километрийн есдүгээр зуутын гармаар суудлын 263 дугаар галт тэрэг мөнгөлөг өнгийн автомашинтай мөргөлдөж, автомашинд байсан хоёр иргэн газар дээрээ нас барсан хэрэг гарчээ.

Иймд төмөр замын гармаар гарахдаа анхаарал болгоомжтой байж,  гэрэл болон дуут дохио ажиллаж байгаа, галт тэрэг ойртон ирж байгаа тохиолдолд гармын өмнө хүлээхийг анхааруулж байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж