“Boeing 737 Max” онгоцны програмын шинэчлэл хийгдэж дуусчээ

Хуучирсан мэдээ: 2019.05.17-нд нийтлэгдсэн

“Boeing 737 Max” онгоцны програмын шинэчлэл хийгдэж дуусчээ

Дэлхийн хамгийн том агаарын хөлөг үйлдвэрлэгч АНУ-ын “The Boeing” компани “Boeing 737 Max” загварын нисэх онгоцныхоо програмын шинэчлэлийг хийж дууссан тухайгаа пүрэв гаригт /2019.05.16/ олон нийтэд зарлажээ.

Програмын шинэчлэлийн ажлын хүрээнд шинэчилсэн програмтай “ Boeing 737 Max” загварын нисэх онгоцоор 360 цагийн 207 удаагийн нислэг үйлдсэн байна. Туршилтын нислэгийн үеэр нисгэгчид өөр, өөр нөхцөл байдалд хяналтын самбар болон дэлгэцүүдтэй хэрхэн харьцах талаарх зааврыг АНУ-ын Нисэхийн удирдах газарт хүргүүлэх бөгөөд шинэчилсэн програмтай онгоцны нислэг үйлдэх зөвшөөрлийн хүсэлтийг ирэх долоо хоногт тус газарт хүргүүлэх гэнэ.

“Boeing 737 Max” загварын хөлөг нь дэлхий даяар хамгийн өндөр борлуулалттай загвар бөгөөд сүүлийн хагас жилийн дотор хоёр удаа ижил төстэй байдлаар осолдож 300 гаруй хүний амийг авч одсон юм. Ослын мөрдөн шалгах ажиллагааны дүгнэлтээр онгоц агаарын хүчтэй урсгал руу ороход автоматаар онгоцны хамрыг доошлуулдаг “MCAS” систем доголдсоны улмаас осолдсон гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ингээд “The Boeing” компани дээрх загварын онгоцныхоо програмыг шинэчлэх шийдвэр гаргасан юм.

Эх сурвалж:CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж