Хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам хэрэгжиж эхэллээ | News.MN

Хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам хэрэгжиж эхэллээ

Хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам хэрэгжиж эхэллээ

Хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам хэрэгжиж эхэллээ

НИТХ-ын 2019 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 24/17 дугаар тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журмыг баталсан. Тус журмаар нийслэлийн нутаг дэвсгэрт хотын өнгө үзэмж, тохижилт бүхий газар, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам чөлөөлөх, авто болон явган зорчигчийн орц гарцыг нээх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хашаа, хайс барих, ашиглах буулгахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Харин гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршилд өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа газар хууль, тогтоомжоор тогтоогдсон хамгаалалттай бүс, тусгай хэрэгцээний болон хөдөө аж ахуйн газарт хашаа, хайс барих, ашиглах буулгахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулахгүй аж.

Хашаа хайс барих ашиглах буулгах журмыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Их тойруу доторхи II, V, VIII, IX блок буюу Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, Баянзүрх дүүргийн 1, 3, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах буулгах шаардлагатай 319 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын  хашаа, хайс, хаалт,  түр хашааны судалгааг гарган боловсруулалт хийгдэж байна.

Мөн Улаанбаатар хотын Бага тойрууд байрлах Сүхбаатар дүүргийн 6, 8 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 1, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах буулгах шаардлагатай 43 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хашаа, хайс, хаалт,  түр хашааны судалгааг гаргажээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт дээрх журам хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хашаа, хайс барих хүсэлтийн маягт, хашаа, хайсны даалгавар, Хашаа, хайс, түр хашаа, амьд хайсны тохижилтын загвар зургийг боловсруулж батлуулах ажил хийгдэж байна. Тус ажлын хүрээнд нэгдсэн үйлчилгээний төвүүдээр дамжуулан иргэн, хуулийн этгээдийн хашаа, хайс барих  хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ.

Эх сурвалж: ULAANBAATAR.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-17 202.170.80.25

Уг нь маш зөв ажил гэхдээ Хашаа, хайс барих, ашиглах, буулгах журмыг хэрэгжүүлэх нэрийдлээр дураараа аашилж болохгүй шүү. Оршин суугчид өөрсдийн орчны аюулгүй байдлыг хангах, ногоон байгууламжаа хамгаалах зорилгоор хашаа хайс барьсан байгаа гэхдээ эдгээр хашаа хайс нь явган хүний зам дээр бариагүйг анхаарах хэрэгтэй шүү.

Avatar

Зочин 2019-05-17 202.170.80.25

Дээрхи зурган дээр байгаа хашаа чинь орчны аюулгүй байдлыг яаж алдагдуулсан юм бол. Орчны аюулгүй байдлыг хангах гэдгийг тайлбарлаж өгөөч. Миний ойлгосноор явган хүний замыг хашиж барьсан хашааг хэлэх байх. Гэтэл энэ хашааг явган хүний замаас зайтай барьсан байна. Харин Хууль зүйн дотоод хэргийн яамны хашаа орчны аюулгүй байдлыг хангаагүй байна. Үүнээс гадна Худалдааны гудамжинд байдаг Голомт банкны хажуу талын явган хүний зам дээр байнга автомашин зогсдог. Үүнийг болиулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-05-17 122.201.31.113

маш зөв ажил.

Avatar

Зочин 2019-05-17 122.201.24.189

Энх тайвны өргөн чөлөөнөөс Бөмбөгөр рүү ордог нэг чиглэлийн урсгалтай замын төгсгөлд баруун гар талд явган хүний замгүй болгоод, хуучин явган хүний зам дээр довжоо, хаалга орох халахавч барьсныг нураагаачээ. Зүгээр нэг хашаа бариагүй, таглаад хаячихсан. Уг эхэлж барьсан барилгын ханыг нь ч нураамаар юм байна билээ.

Avatar

Kkkkkk 2019-05-17 83.23.240.89

Erni buh hashaanuudyg buulgah ni zuite hashaagui amidrah surah heregtei norvegd zovhon mald zoriulz baridag hodoo hotgui hashaagui uneheer ih choloo garz bn lee

Avatar

Эрдэнэ 2019-05-17 192.82.64.153

Баянгол дүүрэг Голденпарк хавийн хашаа г буулгаж авто зогсоол гаргая дүүргийн дүлий удирдлагууд юм хийхгүй юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж