Бостон Брюинс стэнлийн цомын шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2019.05.17-нд нийтлэгдсэн

Бостон Брюинс стэнлийн цомын шигшээд шалгарлаа

Бостон Брюинс стэнлийн цомын шигшээд шалгарлаа

Хойд Америкийн ҮХЛ (NHL)-н 2019 оны плэй-оффын тоглолт үргэлжилж байна. Өнөө өглөө Дорнод бүсийн шигшээ цувралын дөрөв дэх тоглолт болж, Бостон Брюинс багийн ялалтаар өндөрлөжээ. Каролина Харрикейнз багийн талбайд болсон цувралын дөрөв дэх тоглолтод Бостон Брюинс багийн лидерүүд болох П.Бергерон хоёр гоол, Д.Пастрняк болон Б.Марчанд нар тус бүр нэг гоол оруулсан байна.

Дорнод бүсийн шигшээ цувралд Бостон Брюинс баг өрсөлдөгч Каролина Харрикейнз башийг 4:0 харьцаатай "шүүрдэж" стэнлийн цомын шигшээд шалгарч байна.

Каролина Харрикейнз баг энэ жилийн плэй-оффт маш сайн тоглож Вашингтон Капиталс болон Нью-Йорк Айландерс багуудыг буулган авч бүсийн шигшээд шалгарсан ч Бостон Брюинс багийн эсрэг цувралд хожил авч чадалгүй хожигдсноор улирлаа өндөрлүүлэв.

Дорнод бүсийн аварга болж стэнлийн цомын шигшээ тоглолтонд шалгарч буй Бостон хотын Бостон Брюинс баг хамгийн сүүлд 2011 онд стэнлийн цомын аваргаа тодорч байжээ. Бостон Брюинс баг стэнлийн цомын төлөө Өрнөд бүсийн Сан-Хосе Шаркс болон Сент-Луис Блюс багуудын хожсонтой тоглоно. Мэдээж бүсийн аваргын цом бол ямар ч багийн хувьд эцсийн зогсоол биш.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж