ХӨСҮТ-д сүрьеэгээ эмчлүүлж байсан сурагч нас баржээ | News.MN

ХӨСҮТ-д сүрьеэгээ эмчлүүлж байсан сурагч нас баржээ

ХӨСҮТ-д сүрьеэгээ эмчлүүлж байсан сурагч нас баржээ

ХӨСҮТ-д сүрьеэгээ эмчлүүлж байсан сурагч нас баржээ

Нийслэлийн 15 дугаар сургуульд сурч байсан сурагч сүрьеэгээр өвчилж, улмаар ХӨСҮТ-д эмчлүүлж байгаад нас барсан гэх мэдээллийг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалтын албаны халдвар судлаач эмч Л.Чинзоригоос тодрууллаа. “Тухайн сурагч манайд хоёр сар эмчлүүлээд биеийн байдал нь сайжирсан тул 2016 оны хоёрдугаар сард эмнэлгээс гарсан юм. Манайд эмчлүүлж байх үедээ долоон настай байсан. Ямар сургуульд сурч байсныг нь хэлэх боломжгүй байна. Сүрьеэгийн эмчилгээг зургаан сар хийх ёстой. Тиймээс хэдийгээр хүүгийн биеийн байдал сайжирсан ч диспансерын хяналтад шилжсэн юм. Бидэнд байгаа мэдээллээр тухайн сурагч Өвөрхангай аймгийн Богд сум руу шилжсэн юм байна. Тэнд очоод эмчилгээгээ хэрхэн хийлгэснийг мэдэхгүй. Ингээд тухайн сурагч Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд дөрөвдүгээр сарын 12-нд нас барсан юм байна. Бид Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй холбогдож, нэмэлт мэдээлэл авахаар ажиллаж байна. Энэ он гарсаар сүрьеэгээр өвчилснөөс үүдэн нас барсан тохиолдол гараагүй. Бүгд эмчилгээгээ хийлгээд явж байгаа.” гэсэн тайлбарыг өглөө.

М.ДӨЛГӨӨН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ОГЦОР 2019-05-17 64.119.22.37

ОГЦОР

Avatar

зочин 2019-05-17 202.70.41.114

социализмын үед УБ хотод ойн сургууль гээд Дамбадаржаа орчимд сургууль байсан, тэнд сүрьеэтэй хүүхдүүдийг сургаж байсан, хүүхдүүд эмчилгээ хийлгэнгээ суралцаж байсан, энэ бол авч болох арга хэмжээ дээ

Avatar

иргэн 2019-05-17 192.82.65.141

шоу тэмцээн реклам хэрэггүй. Бодит ажил хэрэгтэй, сурьеэ тоглоом биш. Мэргэжлийн нарийн зохион байгуулалттай арга хэмжээ засгийн газрын түвшинд шаардлагатай. Онцгой байдалтай адил гэсэн үгдээ. Сэргийлэх эм гэж яриад хэцүүдэнэ.

Avatar

Зочин 2019-05-17 43.228.129.229

энэ авгай хурдан огцор оо, хэтэоч байна, хамгийн чухал салбараар тоглож ханасан байлгүй, өөрийнхөө эрүүл мэндийг л сайн хангах шиг боллоо, татуулсын муу яасын эвгүй царайтай муухай авгай, тангараг өргсөн эмч хүнээр төрийн ажлыг хийлгэж болохгүй юу, Ерөнхий сайд аа, айрайч дуу

Avatar

мгл 2019-05-17 202.179.11.230

Арай ч дээ. Эрүүл мэндийн салбарыг эрс шинэчлэх хэрэгтэй байна. Цөөх хэдэн эмнэлэгтэй, эмч нарын ачаалал хэрээс хэтэрсэн, цалин муу, дарга нь нөгөө л улс төрчдийн гар хөл. Эцсийн дүндээ ард түмэн л ингээд амь насаа алдаж байна шүү дээ. Эцсийн эцэст төр засаг нь хэтэрхий муу, шалтгаан нь улс төрчид, тэднийг дэвшүүлдэг нь нам гээч дампуурсан байгууллага байна. Намууд хэдхэн хүний өмч болсон, сонгууль нь дандаа мөнгөөр, луйвараар хийгдэхээр ийм болдог.

Avatar

Зочин 2019-05-17 139.5.217.213

Ээ эвий дээ

Avatar

я 2019-05-17 202.21.103.54

111

Avatar

я 2019-05-17 202.21.103.54

6- н сар эмчилгээ хийх ёстой юм бол , энэ хугацаанд нь яагаад хаана байна , яаж эмчлэгдэж байна гэдгийг нь мэддэггүй юм болоо , тухайн эмнэлэгээс гарсан бол хамаахгүй юм шиг хандаад зарим нь нас бараад зарим нь хагас дутуу эмчлүүлээд , халдвар тараагаад яваад байгаа юм үү ?

Avatar

SS 2019-05-17 66.181.168.8

SUkhbaatariin talbaigaar alhaj bsan suragch geech nerteigeer ni

Avatar

Зочин 2019-05-17 202.179.25.104

Бусдыг үл хүндэтгэн ил задгай бие засаж, нус цэрээ хаяж явдаг хүмүүст арга хэмжээ авах хэрэгтэй. Иймэрхүү бохир үйдлийг гол төлөв нас ахисан эрэгтэй хүмүүс хийж байх юм. Бие засах газруудыг байгуулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-05-17 223.62.8.231

САРАН АВГАЙ ЗАЙЛ

Avatar

Зочин 2019-05-17 202.55.188.38

Салбарын сайд хүүхдүүдээс уучлалт гуйгаад огцрох хэрэгтэй

Avatar

Зочин 2019-05-17 192.82.66.45

YDIIN TSAI GEJ YAMAR BATALGAA BN?

Avatar

Zochin 2019-05-17 64.119.17.133

Surahguigeer ter baliar ovchin uurluu yavaagui gertee bsan bol amid bh bsandaa

Avatar

САРАНГЭРЭЛ ОГЦОР 2019-05-17 139.5.216.173

21-р зуунд хүүхэд сүрьеэгээр үхэж байна. 500 гаруй сурагчид сүрьеэ өвчин туссан байна. Огцор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж