Путин Екатеринбургийн мөргөлдөөнийг намжаав

Хуучирсан мэдээ: 2019.05.17-нд нийтлэгдсэн

Путин Екатеринбургийн мөргөлдөөнийг намжаав

ОХУ-ын дөрөв дэх том хот Екатеринбургийн захиргаа 1930-аад оны үед коммунистуудын нураасан Гэгээн Катериний сүмийг дахин босгох ажлыг саяхан эхлүүлээд байгаа билээ. Харин энэхүү ажил нь хотын оршин суугчдын хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.

Дээрх асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оршин суучдын дунд санал асуулга явуулж, олонхийн саналаар сүм барих эсэхийг шийдвэрлэх санал гаргажээ. Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа уурлаж бухимдсан иргэд тайвширч, жагсаал цуглаан ч намжсан байна. Санал асуулга дуустал барилгын ажлыг зогсоохоор болжээ.

Тэрбээр “Энэ асуудлыг санал асуулга явуулж, олонхийн саналаар шийдвэрлэхийг зөвлөж байна. Энэ бол ардчиллын үндсэн зарчим. Мэдээж, цөөнхийн дуу хоолойг ч сонсох хэрэгтэй” хэмээн хэлсэн байна.

Шинэ сүмийг хотын ногоон байгууламж дээр барих болсон нь хотын иргэдийн уур бухимдлыг төрүүлж, иргэд даваа гаригаас /2019.05.13/ эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж эхэлжээ. Жагсаал цуглаан хурцдаж, жагсагчид барилгын хашааг нураан, цагдаа нартай мөргөлдөж хэд хэдэн хүн гэмтэж бэртэн, 23 хүн саатуулагдсан байна.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж