Дорнод аймгийн төвд 5.5 км автозам шинээр баригдана

Хуучирсан мэдээ: 2019.05.17-нд нийтлэгдсэн

Дорнод аймгийн төвд 5.5 км автозам шинээр баригдана

Дорнод аймгийн төвд 5.5 км автозам шинээр баригдана

Дорнод аймгийн төвд шинээр баригдах 5.5 км автозамын ажлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэн, чанарын хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.

Чойбалсан хотод улсын төсвийн 10,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Бумбатын 4 замын уулзвараас Нисэх, Төмөр замын уулзвар хүртэл явган хүний болон дугуйн зам бүхий 2 урсгалтай 4 эгнээ бүхий 5,5 км хатуу хучилттай замын ажил хийгдэнэ. Тус ажлын тендер шалгаруулалт Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт зарлагдан, тендер нээгдэж байгаатай холбогдуулан өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлт хэлтэс, аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар болон захирагчийн алба, Цагдаагийн газрын удирдлага, холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг даалгавар, чиглэлүүдийг өглөө. Замын ажил хийгдэх явцад одоо байгаа замыг түр хаахтай холбогдуулан шинээр түр замуудыг нээх, үүнтэй холбоотойгоор хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж, иргэдэд хүндрэлгүйгээр замын хөдөлгөөний зохицуулалт хийж ажиллахыг, замын чиглэлд давхцах иргэн, аж ахуйн нэгжийн хашааг татах, шаардлагатай тохиолдолд газрыг чөлөөлөх ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллах, замын ажлыг чанартай, стандартын дагуу хийж гүйцэтгүүлэхэд ашиглагч тал болох орон нутгийн зүгээс явцын хяналтыг өндөр түвшинд хэрэгжүүлж ажиллах чиглэлийг дээрх байгууллагын удирдлагуудад өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж