МАН түүхт 100 жилийн ойгоо угтаж нийгмийн хариуцлагын хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв/ЭХЭМҮТ/-ийн хашаанд өчигдөр /2019.05.16/ 100 мод тарилаа. Тарьсан моддын 40 нь гацуур, 60 нь улиас юм. Тус намынхан тарьсан модоо хөрсөнд суулгаад орхихгүй тогтмол очиж, арчилж тордох юм байна.
Улаанбаатар хот нь агаар, хөрсний өндөр бохирдолтой, түүнээс үүдэж хүн амын дунд тэр дундаа хүүхэд багачуудын дунд уушигны хатгалгаа зонхилох болсон. Агаар, хөрсний бохирдлыг бууруулахад ногоон байгууламжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үздэг. Иймээс ЭХЭМҮТ-ийн хашаанд мод тарьсан нь орчны агаарыг цэвэршүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна. Нэг га талбайг ойжуулахад 18 сая шоо метр талбайг цэвэршүүлдэг аж.
Мод тарих арга хэмжээнд МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, МАН-ын газар, хэлтсийн дарга нар, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн МАН-ын хорооны төлөөлөл оролцлоо.
МАН-ын 100 жилийн ой 2021 онд тохионо. Монголдоо төдийгүй Азидаа хамгийн ууган МАН түүхт 100 жилийн ойгоо угтаж энэхүү 100 мод тарих ажлаар ойн хүрээнд зохион байгуулагдах олон ажлын эхлэлийг тавьж буй ажэ
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ