АТГ-аас тавдугаар сарын 15 буюу өнгөрөгч лхагва гаригт нэгэн баривчилгаа хийжээ. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны ахлах мэргэжилтэн Б, мэргэжилтэн Ч нарыг хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ. Ингэхдээ тэднийг эмийн сангийн тусгай зөвшөөрөл олгохдоо хахууль авсан байж болзошгүй хэрэгт буруутгаж байгаа аж.
Мөн цагдан хорьсон нь хоёр хүнээс гадна дээрх хэрэгт хэд хэдэн хүнийг буруутган шалгаж байгаа тухай эх сурвалж мэдээлэв. Одоогоор хахууль авсан ажилтнуудыг хэчнээн төгрөгийн хахууль авсан нь тодорхойгүй байгаа бөгөөд мөрдөн шалгалтын явцад шалгаж тогтоох юм байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ