Засгийн газрын ээлжит бус хуралдаан яг одоо болж байна. Хуралдаанаар цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож байгаагаас гадна шинээр томилох Элчин сайд нарын нэрсийг танилцуулах аж. Нийтдээ 10 гаруй улсын Элчин сайдыг шинээр томилох бөгөөд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар долоон улсын Элчин сайдын асуудлыг оруулж иржээ.
Солонгос, ОХУ-д суух Элчин сайд нарыг томилохоос гадна Польш, Унгар, Египет, Тайланд, Сингапур, Лаос, Киргиз, Австралид суух Элчин сайд нарын томилно. Дээрх улсад Элчин сайдаар томилогдох сайд нарын нэрс өнгөрсөн намраас хойш яригдах болсон. Тухайлбал, ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, Европын газрын захирал М.Цэнгэг, Гэрээ, эрхзүйн газрын захирал А.Төмөр, Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, Төрийн захиргаа, удирдлагын газрын захирал Н.Анхбаяр /Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү/, АНУ, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх нарыг дээрх улсад суух Элчин сайдаар томилохоор яригдаж буйг хэвлэлүүд мэдээлсэн.
Харин өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар долоон улсын Элчин сайд тодорхой болох нь ээ.
Холбоотой мэдээ