Олимпийн эрх олгох волейболын эмэгтэйчүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Тяньжин хотноо үргэлжилж байна. Тус тэмцээнд оролцож буй манай улсын шигшээ баг өнөөдөр Филиппиний багийг 3:1-ээр хожиж, XI байрт шалгарав.
18 дахь удаагийн Ази тивийн АШТ-д 16 улсын баг оролцох байсан ч Бүгд найрамдах Фижи, Туркменистан улсын баг тодорхой шалтгааны улмаас оролцох боломжгүй болсон юм. Манай шигшээ баг “С” хэсэгт Япон, Вьетнамын багтай багтсан ч хожил авч чадаагүй. Улмаар Энэтхэг, Австралийн багуудад хожигдож, XI байрын төлөө тоглохоор болсон.
Өнөөдөр Монгол-Филиппиний тоглолт болж, манай волейболчид 3:1-ээр өрсөлдөгчөө хожлоо.
"C" хэсэг:
V.20 Вьетнам-Япон 3:2 (16-25, 22-25, 25-22, 25-22, 18-16)
V.21 Вьетнам-Монгол 3:0 (25-18, 25-14, 25-13)
V.22 Монгол-Япон 0:3 (20-25, 15-25, 11-25)
"G" хэсэг:
V.24 Монгол-Энэтхэг 0:3 (18-25, 15-25, 16-25)
V.26 Монгол-Австрали 1:3 (20-25, 26-24, 15-25, 19-25)
XI байрын төлөө:
V.27 Монгол-Филиппин 3:1 (25-18, 25-13, 28-30, 25-22)
Тэмцээний хагас шигшээд БНХАУ, Тайланд, БНСУ, Тайваны багууд шалгараад байна. Харин V байрын төлөө Япон-Вьетнам, VII байрын төлөө Казахстан-Ираны багууд тоглох аж.
Тэмцээний дүн:
IX байр: Австрали
Х байр: Энэтхэг
XI байр: Монгол
XII байр: Филиппин
XIII байр: ХонгКонг
XIV байр: Шри-Ланк тус тус шалгараад байна.
Багийн ахлах дасгалжуулагчаар Готовын Баярсайхан, туслах дасгалжуулагчаар Батдоржийн Хэрлэн, багийн менежерээр Тэрбишийн Алтансүх нар ажиллаж байна.
Багийн бүрэлдэхүүнд Г.Цэцэгжаргал (багийн ахлагч), А.Батжаргал, С.Пүрэвжаргал, Ч.Номинчулуун, Г.Энхнаран, Б.Энхзаяа, Г.Хонгорзул, Г.Хандсүрэн, Б.Цолмон, М.Сувдмаа, Ч.Халиун, С.Отгонбямба нар багтжээ.
Ч.БОЛОР