Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт нам хариуцлага тооцох нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2019.05.17-нд нийтлэгдсэн

Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт нам хариуцлага тооцох нь зөв үү?

Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт нам хариуцлага тооцох нь зөв үү?

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр /2019.05.16/ орой хуралдаж, улс орны эрх ашигт харшлах алдаа гаргасан УИХ-ын хоёр гишүүнд таван жилийн турш МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.

Энэ талаар МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатараас тодруулахад "Намын хяналтын хороо хуралдаж, сүүлийн үед үүсээд байгаа асуудлыг хэлэлцсэн. Ингээд Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт таван жилийн хугацаанд намаас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэх шийдвэр гаргасан нь үнэн" гэсэн тайлбарыг өгөв.

Сүүлийн үед Оюутолгойг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцүүлээгүй байхад Рио Тинто компанийн удирдлагад өгсөн, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг оруулж ирсэн нь маргаан дагуулж байгаа учраас ийнхүү Намын хяналтын хорооноос таван жилийн хугацаанд намын дэмжлэг авахгүй байх шийдвэр гаргасан байна.


НЭМЭЛТ: 10:59

Намын Хяналтын хорооны шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нар чуулганы хуралдаан дээр тайлбар өгсөн юм. Тэдний зүгээс төрийн ажилд нам оролцож, УИХ-ын гишүүний хууль санаачлах, санал гаргах эрхэд халдсан гэсэн тайлбарыг өгсөн юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ДАМБА-ОЧИР:

-Байнгын хорооны дарга нарын чиг үүргийн дагуу ажлаа хийж байхад нам дээрээ татаж авчраад хариуцлага тооцдог болжээ. Энэ одоо коммунист нөхцөл рүү орж байгаа гэсэн үг үү. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарыг таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан байна. Оюутолгой компаниас хүсэлт ирүүлсний дагуу холбогдох материалыг бид хүргүүлсэн. Тэнд нууц зүйл байхгүй байгаа. Нэг мөсөн намаас нь гишүүнээс нь хөөчих хэрэгтэй.

УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭД:

-Энэ нам одоо төрийн ажилд ордог, УИХ-ын гишүүн санал гаргасныхаа төлөө намын Хяналтын хорооноос хариуцлага хүлээж болдог юм уу. Тойрог булааж авах гэж байгаа бол авч болно. Ш.Раднаасэдээс Говь-Алтай аймгийн салгаж авах гэж байгаа бол авч болно. Гэхдээ ингэж байгууллага руу, институц рүү халдаж байгаа нь буруу.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:

-Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг УИХ-ын ажлын хэсэг шалгаж, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороогоор нээлттэй хэлэлцүүлнэ. Нууц задалсан асуудлыг тагнуулын байгууллагаас гаргаж өгөх байх. Энэ бол УИХ-ын үйл ажиллагаа бөгөөд УИХ-ын гишүүд төр, ард түмний эрх ашгийг дээдэлж ажиллах тангараг өргөсөн байдаг. Тиймээс Хяналтын хорооноос ёсзүйн дүгнэлт гарч байгааг хуульд нийцэхгүй үйл ажиллагаа гэж үзэж байна. Үүнийг Ёсзүйн хороо анхааралдаа авч холбогдох байгууллагад чиглэл өгөх ёстой гэж үзэж байна

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
7
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж