“Шударга ёс” Ерөнхий сайдын мэдээлэл сонсов

Хуучирсан мэдээ: 2015.05.27-нд нийтлэгдсэн

“Шударга ёс” Ерөнхий сайдын мэдээлэл сонсов

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Оюутолгойн асуудалтай холбогдуулж, Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, энэ сарын 18-нд Дубай хотноо зурагдсан Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбар өгсөн аж.

Тус эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийн тодотгосноор дээрх хуралдаанаар бүлгийн гишүүд Аудитын байгууллагаас тогтоосон хоёр тэрбум ам.долларын зардлын хэтрэлтийг хэрхэн шийдсэн бэ гэдгийг илүү тодотгож тайлбар авсан байна.

Мөн Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотой асуудлаар ажлын хэсэг гаргах шийдэлд хүрчээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг маргааш томилох аж. Ингэхдээ уул уурхай, хөрөнгийн зах зээлд илүү мэргэшсэн мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан ажлын хэсэг гаргаж, тус төлөвлөгөөг судлуулах юм байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж