“Байгалиа хамгаалья” нэгдсэн арга хэмжээний хүрээнд төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг хангуулан ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2019.05.16-нд нийтлэгдсэн

“Байгалиа хамгаалья” нэгдсэн арга хэмжээний хүрээнд төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг хангуулан ажиллажээ

“Байгалиа хамгаалья” нэгдсэн арга хэмжээний хүрээнд төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг хангуулан ажиллажээ

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2019 оны 4 дүгээр сарын 15-наас 5 дугаар сарын 15-ны хооронд “БАЙГАЛИА ХАМГААЛЬЯ” нэгдсэн арга хэмжээг орон даяар зохион байгуулсан билээ. Уг нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн прокурорын газраас Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн талаар судлах, холбогдох газруудтай хамтарч шалгалт явуулах, энэ төрлийн гэмт хэргүүдийг шуурхай шалгуулж шийдвэрлэх арга хэмжээг авах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтэд хандсан ажлуудыг зохион байгуулахаар ажлын төлөвлөгөөг гарган, хэрэгжилтийг ханган ажиллажээ.

Нийслэлийн ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн прокурорын газруудын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокурорууд Нийслэл, дүүргүүдийн мэргэжлийн хяналтын газар, хэлтсүүдийн байгаль орчны хяналтын улсын байцаагч нартай хамтран Нийслэлийн хэмжээнд ан амьтан, тэдгээрийн эд эрхтэн, амьтны гаралтай түүхий эд ашиглан бэлэг дурсгалын болон бусад эд зүйл хийж худалдаалдаг хүн, хуулийн этгээд, дэлгүүр, зах, худалдааны төвийн үйл ажиллагаанд шалгалт явуулсан.

“Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолт олгох, хяналт тавих журам”-ын хэрэгжилт хангалтгүй, иргэд, аж ахуй нэгжүүд нь амьтны гаралтай түүхий эд ашиглаж хийсэн бэлэг дурсгалын эд зүйлийг зохих зөвшөөрөл авч, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтоор худалдаалах тухай ойлголтгүйгээс гэмт хэрэг, зөрчил гарах нөхцөл бүрдсэн болох нь шалгалтын дүнгээр  тогтоогдож байх тул эрх бүхий байгууллагуудтай хамтран Амьтны тухай хууль болон холбогдох дүрэм, журмыг таниулан сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгааг явуулсан байна.

Мөн  Цагдаагийн Ерөнхий газрын Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэстэй хамтран “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлтийг сайжруулах” аяныг зохион байгуулж, дүнг 6 дугаар сарын сүүлээр дүгнэхээр холбогдох хэргүүдийг шалгах ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна.

“2015 оны Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт улсын яллагчаас гаргасан саналын үндэслэл, шүүхээс оногдуулж буй ял шийтгэлийн байдал”-ыг 2017, 2018 он, 2019 оны I улирлын байдлаар судалж, энэ төрлийн гэмт хэргийг шалгаж, шийдвэрлэхэд анхаарах асуудлаар прокуроруудад мэдээлэл хийсэн. Мөн энэ гэмт хэргийн улмаас “Төр, нийтийн эрх ашиг сонирхолд хохирол учирсан байдлыг сүүлийн 3 жилийн байдлаар судлах ажлыг явуулж байна.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэстэй хамтран Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Туул голын ай сав орчмыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн 60 ялтныг хамруулан Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл 2,5 км газрын хог хаягдлыг цэвэрлүүлж, тус дүүргийн тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэст хүлээлгэн өгчээ.

“Байгалиа хамгаалья” нэгдсэн арга хэмжээний хүрээнд прокурорууд 31 албан байгууллага, их дээд болон ерөнхий боловсролын сургуулиудад очиж, нийт 923 албан хаагч, оюутан, сурагчдад Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, яриа таниулгыг зохион байгуулснаас гадна бэлтгэж хэвлүүлсэн 1500 гаруй брошурыг тараан өгч ажилласан байна. Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж