ОХУ түншүүдийнхээ хамт олборлолтоо өсгөхийг хүсэж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.16-нд нийтлэгдсэн

ОХУ түншүүдийнхээ хамт олборлолтоо өсгөхийг хүсэж байна

ОХУ түншүүдийнхээ хамт олборлолтоо өсгөхийг хүсэж байна

Олборлолтоо танах амлалтаа дөнгөж биелүүлээд буй ОХУ энэ долоо хоногт болох ОПЕК-ийн яриа хэлэлцээний үеэр газрын тосны гарцаа эргүүлэн өсгөх нөхцөл бүрдүүлэх сонирхолтой байна.

ОХУ газрын тосны олборлолтыг өсгөх хүсэлтэйгээ сүүлийн хэдэн сарын турш ойлгуулж ирснийг Fitch Ratings Inc, IHS Markit Incийн шинжээчид өгүүлсэн юм. Иранд тавьсан АНУ-ын хоригийн улмаас үүссэн нийлүүлэлтийн зөрүүг нөхөхөөр Саудын Араб, Булангийн холбоотнуудынхаа хамт амласны дараахан ОХУ-ын байр суурь бүр тодорлоо.

Москва “Зах зээлд ахиу баррель нийлүүлэх арга эрэлхийлж байгаа”-г HIS Markit-ын ОХУ-ын салбарын захирал Максим Нечаев тайлбарлав. ОХУ ойрын хугацаанд олборлолтоо өдөрт 300 мянган баррелиар өсгөх боломжтойг захирал тайлбарласан нь “өсгөнө” гэсэн үг гол утга байж болох юм.

Учир нь ОПЕК-ийн эвслийн хамгийн хүчирхэг хоёр олборлогч болох Саудын Араб, ОХУ-ын ашиг сонирхол нийцэж байгаа тул ням гарагт Жеддад чуулах хуралдаанд оролцогчид газрын тосны олборлолтоо өсгөх суурь тавьж болзошгүй.

Саудын Арабын вант улс олборлолтоо сүүлийн хэдэн сарын турш тохиролцоогоор хүлээсэн үүргээсээ ч их хэмжээгээр шуурхай буурууллаа. Квотоо сахисаар байгаа тус улс дангаараа өдөрт 500 мянган баррель нэмж олборлох боломжтой нь ираны экспорттой бараг тэнцэнэ. Харин ОХУ тохиролцоогоор хүлээсэн олборлолт бууруулах зорилтот хэмжээндээ дөнгөж тавдугаар сарын эхний хэд хоногт л хүрчээ.

Тодорхой асуудлаар байр суурь зөрүүтэй ч хэдэн жилийн турш унасан газрынх тосны үнийг сэргээхэд хүргэсэн ОПЕК, холбоотнуудын хамтын ажиллагаа цааш хэвээр үргэлжлэх төлөвтэй.

Саудын Арабтай тогтоосон улс төрийн түншлэл, газрын тосны үнэд нөлөөлөх нөлөөгөө хадгалахын тулд ОПЕК+ хэлэлцээрийг хадгалж үлдэхээр эрмэлзэж буйгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин саяхан ойлгуулсан. Саудын Арабын Эрчим хүчний сайд халид Аль-Фалих ч эвслийг цаашид үргэлжлүүлэх нь чухлыг илэрхийлж байв.

ОХУ-ын олборлогчид ОПЕК-ийн хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх хугацаа энэ онд дуусна. Гэхдээ газрын тос олборлолт дөрөвдүгээр сар гэхэд гэрээгээр хүлээсэн хэмжээнд буурна гэсэн тус улсын Эрчим хүчний сайдын амлалтыг компаниуд биелүүлж чадаагүй. Европ хүрдэг үндсэн дамжуулах хоолойг хаахад хүргэсэн бохир хольцтой нефтийн хямралын улмаас л тус улс тавдугаар сарын эхний хэд хоногт гэрээний үүргээ биелүүлж дөнгөсөн юм.

Харин Саудын Араб ОПЕК-ийн хэлэлцээрээр хүлээсэн үүргээ давуулан биелүүлж, олборлолтоо шуурхай эрс бууруулсан. Тус улсын олборлолт дөрөвдүгээр сар гэхэд сүүлийн дөрвөн жилийн үнэмлэхүй доод хэмжээнд бууран, өдөрт 9.79 сая баррель болжээ.

АНУ-ын хоригоос гадуур, иранаас нефть худалдаж авах боломжийг цөөн хэдэн улсад олгож байсан тусгай зөвшөөрлийг Ерөнхийлөгч Дональд Трамп дараахан нь цуцалсан. Олон улсын Эрчим хүчний агентлагийн (IEA) статистикаас үзвэл, хоригоос чөлөөлсөн тусгай зөвшөөрлийн  ачаар иран гуравдугаар сард өдөрт 1.1 сая баррель газрын тос экспортолж байжээ.

Иранаас газрын тос худалдаж авахаа зогсоогоод буй улсуудын хүсэлтэд нийцүүлэн олборлолтоо өсгөж чадахаа Саудын Араб мэдэгдсэн юм.

“Газрын тосны олборлолтыг өсгөх оросын эрмэлзэл Саудын Арабын ашиг сонирхолтой давхцаж байгаа”-г Fitch Ratings-ын захирал Дмитрий Маринченко анхааруулав.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж