Эскуинтль мужид цагдаа нар тусгай ажиллагаа явуулан 545 кг кокаин гэх мансууруулагч бодисийг илрүүлэн хураажээ. Энэ багцийн үнэ нь хэдэн сая ам.доллар болж байгаа юм.
Мансууруулах бодисыг ачааны машины нууцлагдсан саванд авч явсан бөгөөд уг машиныг гурван суудлын тэрэг дагалдан явж байжээ. Мөн уг машинаас зэр зэвсэг, сум хэрэгсэл илрэн хураагдсан байна. Нийтдээ хар тамхины наймааны хэрэгт сэжиглэгдсэн найман хүнийг баривчилжээ. Үүний өмнө Чилийн цагдаа нар 736 кг мансууруулах бодис хураасан тухай мэдээлж байсан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР