9000 толгой мал зогсоо байдалтай өлджээ

Хуучирсан мэдээ: 2019.05.16-нд нийтлэгдсэн

9000 толгой мал зогсоо байдалтай өлджээ

9000 толгой мал зогсоо байдалтай өлджээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд  цасны зузаан гэрийн бүслүүрт хүрчээ. Тодруулбал, тус сумын зусландаа буусан 18 айлын гадна цасны зузаан ийм хэмжээтэй тогтсон байна. Цасан шуурганы улмаас өчигдрөөс хойш өнөөг хүртэл есөн мянга орчим толгой мал зогсоо байдалтай өлджээ. Мөн Баянзүрх суманд айлуудын мал хашаандаа хашигдсан байдалтай байгаа бол Цэцэрлэг суманд агаарын тeмпeратур хасах градуст шилжжээ. Эрдэнэбулган, Цагаан-Уул сумд, Хатгал тосгонд цасан бүрхүүл тогтсон, цас үргэлжлэн орсоор байгаа аж. Шуурхай арга хэмжээ авахаар аймгийн Онцгой байдлын комисс яг одоо хуралдаж байгаа юм байна. Хэдийгээр хавар орсон цас шар тос гэдэг ч цасаар шуурч байгаа нь онд муу орсон мал сүрэгт энэ нь “хүндхэн даваа” болж байна. Учир нь өнгөрсөн өвөл цас бага унаж, нийт нутгаар хуурайшилттай байсан юм.

Хөвсгөл аймгийн нутгаар цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, цасан шуургатай байгаа юм. Түүнчлэн Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт цаг агаарын нөхцөл байдал хүндхэн байна. Цаг агаарын таагүй байдлын улмаас Онцгой байдлын ерөнхий газарт хоногийн  дуудлагын тоо мэдээлэл эрс нэмэгдэж, ачаалал ихэссэн тул бэлэн байдалд ажиллаж буйг тус газрынхан хэлэв.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж