Нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв | News.MN

Нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

Нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

Нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс зарим албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ.

Эрүүл мэндийн яамны өндөр албан тушаалтнаар 2016-2017 онд ажиллаж байсан О нь ажил гүйцэтгүүлсэн нэр бүхий хуулийн этгээдүүдтэй хувийн харилцаа үүсгэж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэв.

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламж хяналтын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан нь “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г гаргахдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд 20 сая төгрөгийн хахууль авсан гэх эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд нь нэр бүхий иргэдэд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгохдоо үндэслэлгүйгээр илүү тогтоож, хээл хахууль, шан харамж авсан, өгсөн гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар эрүүгийн хэргийг прокурорт шилжүүллээ.

Хан-Уул дүүргийн харъяа болон харъяаллын бус, мөн насанд хүрээгүй хүүхдүүдийг цэцэрлэгтээ авахгүй гэж хясан боогдуулж хахууль авсан байж болзошгүй Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа …-р цэцэрлэгийн эрх бүхий албан тушаалтанд холбогдох хэргийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр  шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.

Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтнууд 4.7 тэрбум төгрөгийн зээл гаргахдаа 98.000 ам.доллар, тавилга, эд зүйл авсан гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд уг эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ.

Эх сурвалж: АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж