БНСУ-д дахин нэг таксины жолооч өөрийгөө шатаажээ

Хуучирсан мэдээ: 2019.05.16-нд нийтлэгдсэн

БНСУ-д дахин нэг таксины жолооч өөрийгөө шатаажээ

БНСУ-д дахин нэг таксины жолооч өөрийгөө шатаажээ

БНСУ-ын нийслэл Сөүл хотын Сөүл Плаза үйлчилгээний төвийн хажууд 76 настай таксины жолооч Ан өөрийгөө шатаасан хэрэг гарчээ. Онцгой байдлынхан, эмнэлгийнхэн маш хурдан ирж галыг унтрааж, түүнийг эмнэлэг рүү хүргэсэн боловч маш их түлэгдэлттэй байсан учир нас барсан байна.

Цагдаа нар түүний машинаас шатахуун хийсэн сав, “Tada үйлчилгээг зогсоо” гэсэн бичигтэй эсэргүүцлийн лоозон олжээ. “Tada” бол гар утасны аппликэйшнд суурилсан такси дуудлагын үйлчилгээ бөгөөд 2018 оны аравдугаар сард хэрэглээнд нэвтэрснээсээ хойш тус улсын томоохон хотуудад маш олон хэрэглэгчтэй болоод байгаа юм.

Үүнтэй адил төстэй “Kakao Mobility”, “VCNC” зэрэг үйлчилгээнүүдийг хэрэглээнд нэвтрүүлснээс болж такси үйлчилгээ эрхэлдэг жолооч нарын орлого буурч, ар гэрээ тэжээхэд хүндрэлтэй болжээ. Иймд жолооч нар маш хүчтэй эсэргүүцлээ илэрхийлж, томоохон жагсаал цуглаан хийж байсан билээ. Үүний өмнө хоёр ч жолооч эдгээр үйлчилгээг зогсоохыг шаардан олон нийтийн газар өөрсдийгөө шатааж амиа егүүтгэсэн харамсалтай явдал болсон юм.

Эх сурвалж:KOREATIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж