Хуулийнхныг хүүхдийн асуудалд мэдрэмжтэй ханддаг болгоно

Хуучирсан мэдээ: 2015.05.27-нд нийтлэгдсэн

Хуулийнхныг хүүхдийн асуудалд мэдрэмжтэй ханддаг болгоно

“Хүүхдийн эсрэг хүчирхийлэлд хариу үйлдэл үзүүлэх, гэмт хэргийн хохирогч, гэрч хүүхэдтэй харилцах олон улсын стандарт” сэдэвт үндэсний сургагч багш бэлтгэх  сургалт  Хуульзүйн үндэсний хүрээлэнд хоёр дахь өдрөө  үргэлжилж байна.  Сургалтыг НҮБ-ын Хүүхдийн Сан, Хууль зүйн Үндэсний хүрээлэн, Хувь хүний хөгжлийн институт хамтран зохион байгуулж байгаа аж.  Монгол Улсад анх удаа болж буй энэхүү сургалтад шүүгч, прокурор, өмгөөлөгч, тахар, цагдаа,  хүүхдийн байгууллагы  30   хүн   хамрагдаж байна. Тэдэнд хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй хэрхэн харьцах, хүчирхийлэлд өртөхөөс нь өмнө  урьдчилан сэргийлэх, хамгаалалтад авах зэрэг  сэдвээр  хичээл  зааж байгаа юм.

Дээрх байгууллагын ажилтнуудад энэ чиглэлийн сургалт явуулснаар хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хүчирхийлэл гэмт хэргийн золиос болсон үед нь туслалцаа үзүүлэх, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэхэд хууль хяналтын байгууллагынхны оролцооны механизм ямар байхыг олон улсын стандартад нийцүүлэхэд нэг алхам ойртоно гэж зохион  байгуулагчид үзэж байна. 

Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэрч хохирогч хүүхэдтэй харилцах талаар НҮБ-ын 17 загвар стратеги хэмээх чухал баримт бичиг, НҮБ-ээс батлан гаргасан “Байцаан шийтгэх үйл ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч, гэрчтэй харилцах загвар хууль”-ийг олон улсад  хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл энэ хоёр баримт бичгийн хүрээнд үндэсний хүүхэд хамгааллын тогтолцоог тодорхойлдог аж.

Хүүхэд хамгаалах олон улсын стандартын сургалтыг  Хувь хүний хөгжлийн институтийн захирал, Хүний эрхийн хуульч М.Ичинноров Дүүргийн нэгдүгээр шүүхийн шүүгч Б.Зориг, ЦЕГ-ын дэд хурандаа Б.Арсланхуяг, Нийслэлийн прокурорын газрын прокурор Ц.Алдархишиг нар зааж байна.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж