LG-ийн хувьсгал хийсэн хөргөгчүүд хүнс хадгалах ойлголтыг өөрчилж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.16-нд нийтлэгдсэн

LG-ийн хувьсгал хийсэн хөргөгчүүд хүнс хадгалах ойлголтыг өөрчилж байна

Илүү багтаамжтай, ухаалаг боломжууд болон дээд зэргийн хэв маяг

LG-ийн хувьсгал хийсэн хөргөгчүүд хүнс хадгалах ойлголтыг өөрчилж байна

Гэр ахуйн цахилгаан барааны салбарт дэлхийд тэргүүлэгчдийн нэг LG Electronics (LG) компани нь Өмнөд Солонгос улсад Дундад Азийн орнуудын сэтгүүлч, блогеруудыг урьснаар оролцогчид маань шинэ загварын хөргөгч үйлдвэрлэх таатай үйл явцын гэрчүүд болсон юм.

LG-ийн хөргөгчүүд нь компанийн билэг тэмдэг болсон технологи буюу шинэ инвертор шугаман компрессороор хийгдсэн бөгөөд, энэ нь эрчим хүчийг 32% хүртэл хэмнэдэг ба, хамгийн оновчтой хөргөлт, найдвартай ажиллагаагаар хангадаг байна. Инвертор шугаман компрессортоо LG компани нь 10 жилийн баталгаа өгдөг байгаа.

InstaView Door-in-Door™ хөргөгчний хаалгыг 2 удаа тогшсноор урд талын нэмэлт цонхны толин шил нь тунгалаг өнгөтэй болдог ба үүгээрээ аль хэдийн хэрэглэгчдийн сэтгэл зүрхийг булаасан юм. Энэ нь хөргөгчний хаалгыг онгойлгогүйгээр хүнсний бүтээгдэхүүнүүдийхээ шинэлэг байдлыг хянахад туслах ба хөргөгч дотроос хүйтэн агаарыг гадагшлуулахгүй байх нөхцлөөр хангаж өгнө.

InstaView Door-in-Door™ хөргөгчний хаалган дахь нэмэлт цонхоор та уух зүйл, хөнгөн зууш болон өөрт хэрэгтэй зүйлсийг хялбархан авах юм. Энэ нь доторх хүйтэн агаарыг гадагш алдахыг 41%-аар бууруулах боломж олгож байгаа юм. Ухаалаг агаар шүүгч Hygiene FRESH+™ нь нян, бактерийг 99,999% хүртэл устгадаг ба хөргөгчин дэх таагүй үнэрийг саармагжуулдаг байна. Үүнээс гадна түүнийг ахин дахин цэвэрлэх шаардлагагүй юм.

Fresh Balancer™ тусгай тасалгаа нь чийгшилтийг хамгийн тохиромжтой түвшинд хүргэдэг ба үүний сацуу Fresh Converter™ нь хүнсний бүтээгдэхүүн тус бүрт (мах, загас,ногоо) тохирсон 3 төрлийн температурын тохиргоогоор хангадаг байна.

SmartThinQ™ технологи нь InstaView Door-in-Door™ хөргөгчийг гар утасныхаа тусламжтайгаар алсаас удирдах боломжийг олгодог байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж