Ш.Алтантуяагийн хэргийн шүүх хурал хойшиллоо | News.MN

Ш.Алтантуяагийн хэргийн шүүх хурал хойшиллоо

Ш.Алтантуяагийн хэргийн шүүх хурал хойшиллоо

Ш.Алтантуяагийн хэргийн шүүх хурал хойшиллоо

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийн шүүх хурал хойшилжээ. Дараагийн сонсгол зургадугаар сарын 11-ны өдөр Куала Лумпурын Шах Аламын дээд шүүхийн танхимд болно.  Талийгаачийн гэр бүлийнхэн Малайзын засгийн газраас 100 сая Малайз ринггит буюу 24 сая орчим ам.долларын нөхөн төлбөр нэхэмжилж, хэргийг үнэн шударгаар шийдэж өгөхийг шаардаж байгаа.

Одоогоос 13 жилийн өмнө Малайзын төрийн өндөр албан тушаалтнуудын орчуулагчаар ажиллаж байгаад харамсалтайгаар амиа алдсан монгол эмэгтэйн хэрэг олон жил шийдэгдэлгүй сунжирсан. Бүсгүйг хөнөөсөн этгээдүүд одоо ч ялаа эдлээгүй байгаа.

Харин өнгөрсөн жил Малайз улсад засаг төр солигдож сөрөг хүчин сонгуульд ялснаар энэ хэргийн үнэн мөнийг илрүүлэх найдлага гарч ирсэн. Сөрөг хүчин болох одоогийн Ерөнхий сайд Махатирын нам сонгуульд ялахад экс Ерөнхий сайдын авлига хээл хахууль, мөнгө угаалт, шумбагч онгоцны гэрээн дээр ажилласан монгол эмэгтэйн хэрэг маш чухал нөлөө үзүүлсэн гэж хэлж болно.  Тиймдээ ч Малайзын одоогийн эрх баригчид дээрх хэргийн үнэн мөнийг илрүүлж, хэрэгтэн, захиалагчдыг шийтгэх тал дээр идэвхтэй ажиллаж байгаа.

Эх сурвалж:FreeMalaysiaToday

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-16 202.126.89.121

Эвий эвий… яасан ч үйлийн үртэй хүн бэ дээ?! Аав хүү 2г нь машил өрөвдөж байна 🙁

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж