Шивээ-Овоо компани нь энэ сарын 21-нд тэсрэх бодисын үйлдвэрээ өөрийн 100 хувь хөрөнгөөр нөөц бололцоогоо шавхан ашиглалтад оруулжээ.
Уг үйлдвэрийг барьж байгуулснаар ажлын байр нэмэгдэхээс гадна тэсэлгээний гүйцэтгэгч компаниудаас шалтгаалдаг байсан өр төлбөр, чанарын, цаг хугацааны гэх мэт олон асуудлууд үгүй болж, хамгийн гол нь компанийн үйлдвэрлэлийн зардлыг жилийн хугацаанд нэг тэрбум орчим төгрөгөөр бууруулна гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.
“Шивээ-Овоо” ХК нь1990 онд байгуулагдсан, өдгөө 25 жилийн ойгоо угтаж буй Монгол Улсын эрчим хүчний нүүрс олборлолтоороо тэргүүлэх компани юм.
Монгол Улсын дотоодын эрчим хүчний нүүрсний хэрэглээний 33 хувь, эрчим хүчний 70.0 хувийг дангаараа үйлдвэрлэдэг “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 51 хувийг хангаж жилийн 365 хоногт 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг уурхай.
Хэдийгээр компанийн хувьд нүүрсний үнийг төрөөс барьж, үйлдвэрлэж буй өртгөөс доогуур үнээр худалдаалдаг. Үүнээсээ шалтгаалаад байнга алдагдалтай ажиллаж байгаа ч компанийн удирдлагуудын зүгээс үйлдвэрлэлийн зардлыг бууруулах олон ажил хийсний нэг нь Энгийн найрлагат тэсрэх материалын үйлдвэр аж.
Г.ХОРОЛ