“Спирт үү, спорт уу” аяны энэ оны нээлт зургадугаар сарын 6-ны өдөр болох гэж байна. Аяныг Монголын залуучуудын холбооноос 2012 оны хоёрдугаар сараас эхлүүлсэн бөгөөд аяны хүрээнд “Залуу дугуйчин”, Nice bike клуб, “Залуучуудын аялал жуулчлалын төв”-ийг байгуулжээ. Мөн нийслэлийн “Автомашингүй өдөр”-ийг тохиолдуулан дугуйн парад, долоо хоног бүрийн амралтын өдрөөр явган болон дугуйтай аялалыг зохион байгуулж, залуусыг спортлог аянд нэгтгэж буй юм.
Ирэх сарын 6-ны өдрийг нийслэлийн хэмжээнд “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэнэ. Тиймээс МЗХ “Спирт үү, спорт уу” аянаа нээхээр болжээ. Аяны нээлтийн өдөр “Улаанбаатар марафон”, унадаг дугуйн парад болно.
Д.ЦЭЦ