Хятадын “Хуавэй”-г АНУ хар жагсаалтад оруулна | News.MN

Хятадын “Хуавэй”-г АНУ хар жагсаалтад оруулна

Хуучирсан мэдээ: 2019.05.16-нд нийтлэгдсэн

Хятадын “Хуавэй”-г АНУ хар жагсаалтад оруулна

Хятадын “Хуавэй”-г АНУ хар жагсаалтад оруулна

 АНУ-ын Худалдааны яамнаас лхагва гаригт БНХАУ-ын технологийн "Хуавэй" компани, түүний хамаарал бүхий 70 хуулийн этгээдийг АНУ-ын Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр тус улсын компаниудаас харилцаа холбооны эд анги, сэлбэг худалдан авахыг хориглож, “хар жагсаалт”-д оруулахаар төлөвлөж буй талаар мэдээлжээ.

АНУ-ын албан тушаалтнууд “Ройтерс” агентлагт ярилцлага өгөхдөө “Дэлхийн хамгийн том харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Хуавэй” компанийг “хар жагсаалт”-д оруулснаар гадаадын компаниуд Америкийн технологиудыг ашиглахад саад болох юм” хэмээн хэлсэн байна.

Ирэх өдрүүдэд хүчин төгөлдөр болох дээрх шийдвэрийн дагуу “Хуавэй” компани Америкийн технологийг худалдан авахдаа АНУ-ын засгийн газраас тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй болох аж.

АНУ-ын Худалдааны сайд Уилбур Росс “Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг хөндөж болзошгүй байдлаар гадаадын өмчийн аж ахуйн нэгжүүд Америкийн технологийг ашиглахаас сэргийлэх зорилгоор энэхүү шийдвэрийг гаргасан” гэжээ.

Мөн тус яам “Хуавэй” компанийг Америкийн хориг арга хэмжээг тойруулан Иранд санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн, эдгээр зөрчлийг нь мөрдөн шалгах, шударгаар шүүх үйл явцад саад учруулахыг завдсан хэрэгт буруутгаж байгаа аж.

Хориг арга хэмжээ авахтай холбогдуулан БНХАУ-ын “Хуавэй” компаниас мэдэгдэл гаргасан байна. Түүнд “Манай компанид үндэслэлгүйгээр хориг арга арга хэмжээ авах нь АНУ-ыг аюулгүй байж, улам хүчирхэг болоход нь туслахгүй. Ингэснээр АНУ-ыг илүү чанар муутай, өндөр үнэтэй бүтээгдэхүүн ашиглахад л хүргэх юм.  Үндэслэлгүйгээр хязгаарлалтын арга хэмжээ авах нь компанийн эрхэнд халдсан увайгүй хэрэг" гэжээ.

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-05-16 202.9.42.201

Доллор бол мөнгө бусад нь цэвэрхэн хайчилсан цаас.. Энэ бодит үнэнийг эртхэн л ойлговол өөрсдөнд нь өлзийтэй дөө .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж