Ньюс хөтөч: Автобусны чиглэлд өөрчлөлт орж байгаа талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.05.17-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Автобусны чиглэлд өөрчлөлт орж байгаа талаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Автобусны чиглэлд өөрчлөлт орж байгаа талаар мэдээлэл хийнэ

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн таван жилийн ойн хүрээнд Монголын ZVW30 клубынхан хамтран Нийслэлийн төв гудамж болон Баянхошуу, Таван шар, Амгалан гэх маршрутаар явж “Хүүхдийн тусламжийн утас – 108” үйлчилгээний төвийн тугтай цувааг зохион байгуулна. Холбоо барих утас:  80027744, 80011609

09.00

  •  "130/80-Нотолгоонд суурилсан цусны даралт ихсэлтийн менежмент" сэдэвт эрдэм шинжилгээний анхдугаар хурал "Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг"-ийн хурлын зааланд болно. Холбоо барих утас: 88003247
  •  Улсын гуравдугаар төв эмнэлэгт Зүрх, судасны нарийн өвчнийг оношлох, эмчилэх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох Ангиографик аппаратыг эмчилгээнд нэвтрүүлэх үйл ажиллагаа болно. Холбоо барих утас: 90082028, 99179899

10.00

  • УИХ-ын чуулган хуралдана.
  • Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт  Чингэлтэй дүүргийн IV хороо, 14-р байрны цахилгаан шугамыг шинэчлэх, сайжруулах ажлын тендерийн нээлт олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулагдана. 10.20 цагт Сэлбэ, Улиастай, Түргэний голын урсацыг нэмэгдүүлэх зорилгоор голын эх, хөндийг ойжуулах тендерийн нээлт болно.

10.30

  • Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийтийн Тээврийн Үйлчилгээний газраас цаг үеийн асуудлаар болон автобусны чиглэлд өөрчлөлт орж байгаа талаар мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 89091819

11.00

  • MN-Мэдээллийн төвд Авилгачдыг хамгаалдаг, төрийн нууц задруулдаг гишүүдийг эргүүлэн татах шаардлага хүргүүлэх талаар АН-ын гишүүн Н.Тэгшбаяр хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00

  • МУИС-ийн хичээлийн 2-р байранд МУИС-ийн олон улсын оюутнуудын соёлын өдөрлөг болно. Тус өдөрлөгөөр МУИС-д суралцаж буй 10 гаруй орны гадаад оюутнуудын төлөөлөл оролцож улс үндэстнийхээ түүх, соёл урлагийг сурталчлах, танилцуулна. Холбоо барих утас: 99002019

13.00

  • “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулна.

13.30

  • “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааны талаа ХХААХҮЯ-ны нэгдүгээр давхарт мэдээлэл хийнэ.

14.00

  • "JOB EXPO-2019" ажлын байрны үзэсгэлэн яармагийн нээлт Blue Sky tower-ийн 3 давхарт болно. Холбоо барих утас:8005-9798, 9910-6671
  • "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үндэсний зөвлөгөөн" Төрийн ордны их танхимд болно. Холбоо барих утас: 91915340, 99047423, 99519677

15.00

  • С. Одонтуяаг эмэгтэйчүүдийн квот зарсан мөн хүн гүжирдсэн хэргээр нь АТГ-д болон цагдаад өргөдөл өгч шалгуулна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж