Гоо сайхны алдарт бренд L’Oreal Шведын үнэт эдлэл болон цагны Chopard компанитай хамтран нэгэн гайхалтай уруулын будгийг бүтээжээ.
L’Oreal Color Riche нэртэй энэхүү уруулын будаг нь гал улаан өнгөтэй, гадуурх гэрийг нь бадмаараг чулуугаар чимэглэн цэвэр алтаар бүржээ.
Уг уруулын будгийг цорын ганц бүтээсэн ба дуудлага худалдаагаар худалдан орлогыг буяны үйлсэд хандивлах юм байна.
Энэхүү уруулын будгийг урд өмнө хэзээ ч хийгдэж байгаагүй, хамгийн тансаг зэрэглэлийн, хамгийн үнэ цэнэтэй уруулын будаг боллоо хэмээн бүтээгчид нь онцолжээ.
Т.БИЛГҮҮН